Монголын циркчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглоно

Монголын циркийн жүжигчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглохоор болжээ. Циркийн жүжигчин бүсгүй н.Батцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай нөхөртэй аж. Тэрбээр, долоон хулгайчийн тухай өгүүлэх инээдмийн кинонд тоглохоор болсон байна. Энэтхэгийн кино наадмаас хоёр удаа шагнал авч байсан найруулагч Анил Радхакришна Меноны найруулах уг кинонд тус улсын нэр хүндтэй жүжигчин Притвираж, Асиф Али, Срийнат Баси, Недумуду Вену, Найла Уша нар дүр бүтээх ажээ.

Энэтхэгийн албан ёсны хэл Малаялам хэлээр тэрбээр ярьж чадахгүй ч үг хэлдэггүй, үйл хөдлөлөөрөө чадамгай дүр харуулах дүрд тоглохоор болсон байна. Найруулагч энэ дүрд тоглох дүрийг нэлээд хайсаар хүүтэйгээ цирк үзэж байхдаа н.Батцэцэгийг олж харсан хэмээн ярьжээ.

Монголынхоо нэрийг гаргахаар Энэтхэг улсыг зорьж буй н.Батцэцэгтээ уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс амжилт хүсэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ene u gesen ug be (103.9.91.75) 2014-05-15 14:00:46
Түүнийг нБатцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай эрийн гэргий аж