“Хаврын гоёл” наадмын гала тоглолт маргааш болно

Дизайн урлагийн чиглэлээр суралцдаг оюутан сурагчдын дунд жил бүр зохиогддог “Хаврын гоёл”  наадам энэ сарын 10-нд нээлтээ хийсэн юм. Тус наадам нь тавдугаар сарын 10-16-ны хүртэл үргэлжилж байгаа бөгөөд оролцож буй сургууль бүр зохион байгуулагчдын гаргасан хуваарийн дагуу оролцогч оюутнуудынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хувцас загварын шоугаа танилцуулдаг.

 


Наадмын гол зорилго нь шинэ залуу дизайнеруудын идэвхийг өрнүүлэх, бүтээлийг нь сурталчилах зорилготойгоор уламжлал болгон жил бүр зохион байгууллагддаг юм. Өдгөө 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд Соёл урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон “Сити” дээд сургууль зэрэг загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд оролцож байгаа юм.
 
Энэ сарын 16-нд “Хаврын гоёл” наадмын гала тоглолт болж, шилгүүд тодрох нь ээ.
 




 
Eagle.mn 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.