Чингис хааны онгон олдсон гэв үү?

Монгол улсын Хэнтий аймгийн төв Өндөрхаан (Одоо бол Чингис хот болсон) хотын ойролцоо Онон мөрөний хажууханд зам барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид олон тооны хүний араг яс бүхий эртний чулуун булш олсон байна. Барагцаагаар 13-р зууны үеийн Монголын язгууртны булш тэр дундаа Чингас Хааны онгон байж болзошгүй түүхэн газарт задлан шинжээчид болон археологичид хүрч ажиллаж эхэллээ.

Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн багийн мэдээлж буйгаар тэрхүү олон тооны хүний араг яс нь уг онгоныг барьсан боолууд бөгөөд байрлалыг нь чандлан хадгалахын тулд хөнөөн булшилсан гэнэ. Мөн 12 агтны яс илэрсэн нь Чингис Хааны цогцосыг дагшин байлгахтай холбоотой бололтой гэж тайлбарлаж болох юм. Бунхан доторх зүйлс ихэд муудан, хөндсөн байдалтай байгаа нь Онон мөрөний урсгал 18-р зууны үед өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Өндөр нуруутай нэг эрэгтэй, 16 эмэгтэй хүний цогцосыг мянга мянган алт болон мөнгөн зоосоор даруулжээ. Эмэгтэйчүүдийн хувьд их эзэнд хойд насанд нь үйлчлүүлэхээр хамтад нь бунхалсан юм байна.



Олон тооны хүн амьтан, их хэмжээний эд баялагтай бунхалсан учраас эрт цагийн Монголын өндөр язгууртны булш мөн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Шинжээчдийн явуулсан судалгаа, шинжилгээний үр дүнгээс үзэхэд бунхны эзэн нь 60-75 настай, 1215-1235 оны хооронд амиа алдсан гэнэ. Нас болон он, байрлал зэрэг нь Чингис хааны амьдарч, нас барсан үетэй давхцаж байгаа тул нэг их эргэлзээ төрөхгүй байгаа гэж эрдэмтэд ярьжээ. 

Эх сурвалж: time.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.179.153) 2014-11-07 18:21:41
unen uu eh survaljaa bicheech