С.Энхтөр охид бүсгүйчүүдэд чухал сэрэмжлүүлэг хүргэж байна

Аливаа гэмт хэргийн хохирогч нь голдуу охид эмэгтэйчүүд байдаг. Саяхан гэхэд л хоёр охины толгойг тасдаж хаясан аймшигт хэрэг гарсан билээ. Иймээс Замын цагдаагийн газрын гэдгээр та бидний танил С.Энхтөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ.

 

Аймшигтай жигшүүрт гэмт хэргүүд үе үе гарах боллоо. Охид, залуучууд минь болгоомжтой байх хэрэгтэй шүү.

1. Facebook, утсаар хамаагүй хүнтэй бүү танилцаж дотнос.

2. Танилцаад удаагүй, зан араншин, ар гэр болоод тэр хүнийхээ талаар мэдээлэл бүрэн аваагүй л бол тэгтлээ бүү итгэж бай.


3. Шөнө орой такси, машинд суухдаа анхааралтай бай.Заавал арын суудлын баруун гар талд сууж бай.


4. Орц гудамжинд орой үдэш, харанхуйд явахдаа болгоомжтой, хүмүүсийг дагаж хамт явж бай.Гэрэл гэгээтэй газрыг сонгож яваарай.

5.Харанхуй гудамж, харанхуй орцруу орох үедээ ардаа хүн явж байвалсэжиг бүхий бүү ор.

6. Бар, ресторанд гэнэтийн байдлаар хамаагүй хүнтэй битгий танилц.

7. Янз бүрийн гоё сайхан машинтай хүмүүс хүргээд өгий гэсэн ч танихгүй л бол битгий сууж бай.

8. Гэмт хэрэгтнүүд та нарын дутагдаж байгаа зүйлийг өлгөж авч тоглолт хийж чамайг өөртөө татдагийг анхаараарай.

9. Гудамж, олон нийтийн газар ямар нэг байдлаар бусадтай аль болох муудалцахгүй бай, бусдын дургүйцлийг төрүүлэхээр үйлдэл битгий гарга.

10. Ээж аавууд охид, хүүхдүүдийнхээ хаана юу хийж явааг зохих хэмжээгээр мэдэж байх хэрэгтэй.

11. Иймэрхүү хэлбэрийн сэрэмжлүүлгийг залхтал нь биш ч яриан дундуураа" охидууд хүүхдүүддээ, найз нөхдүүддээ, ах эгч, дүү нартаа" анхааруулж байгаарай. Хайртай дотныхоо хүнийг бусдын гарт алдах шиг аймшиг, харуусал байхгүй шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
vera candy (197.211.61.51) 2017-12-27 00:00:47
Ай Бурхан минь одоо би маш их баяртай байна Яагаад гэвэл би энэ компанид Xmas зээлийг энэ и-мэйлээр дамжуулан авсан fundsservice0gmailcom сангаас мөнгөө зээлээр аваарай