Аарц буцалгаж уух нь өдөрт алдагдсан эрч хүчээ нөхөхөд тань тусална

Аарц буюу сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Аарцанд агуулагдах тослогоос хамаарч тослоог (18 %), хагас тослог (9 %) болон тослог бус (3 хувиас ихгүй).хэмээн ангилна. Аарц уургаар баялаг бөгөөд маханд агуулахдах уургаас бага зэрэг илүү байдаг. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Ингээд бүсгүйчүүддээ аарц буцалгах жороос хүргэж байна.

Буцалгасан аарц:

Тогоонд 2,5 л ус хийж аарцаа задартал нь самарч хутгана. Аарцаа задарсаны дараа гурилаа бага багаар цацаж самарч буцалгана. Дараа нь элсэн чихэр, үзэм, бурам, давсаа тааруулж хийгээд дахин 10 минут буцалгана. Шар тос нэмс хутгаад болсон цагаан будаагаа хийж хутгана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Z (103.9.88.226) 2014-05-19 09:06:28
TACHAALAARAA HII KKK
(182.160.39.205) 2014-05-18 09:49:02
aarts guril budaa yamar hemjeetei bh ve