“Sweetymotion” хамтлагийн богино хэмжээний кино үзэгчдэд хүрлээ
“Cover Concert” тоглолтоо энэ сарын эхээр хийсэн “Sweetymotion” хамтлагийнхан сонирхуулах зүйл ихтэй явна. Сонсогч фэнүүдээ уран бүтээлээр ёстой л нэг “бөмбөгдөх” шиг болдог тус хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнө “Чи миний хавар” нэртэй шинэ дууныхаа клипийг хүргэлээ.

Тус дууны аяыг УГЗ Ц.Чулуунбат, үгийг нь Ш.Урьхан зохиосон бөгөөд клипний ерөнхий найруулагчаар “Найзууд” театрийн жүжигчин Э.Ууганбаяр ажилласан байна.Дашрамд дурдахад, авьяаслаг сайхан бүсгүйчүүдийг кинондоо тоглуулах гэсэн найруулагч олон бий. Энэ ч утгаараа, тус хамтлагийнханд кинонд тоглох урилга цөөнгүй ирсэн боловч уран бүтээлийн ажлаас шалтгаалан нэгийг нь ч хүлээж аваагүй гэсэн.

Харин тэдний хувьд “Чи миний хавар” дууных нь клип богино хэмжээний кино болсон гэж үзжээ. Энэхүү клипэнд хамтлагийн гурван бүсгүйгээс гадна “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү нар тогложээ. Үзэсгэлэнт бүсгүйчүүд уг дууг амьдруулснаас гадна клипэндээ тус тусын дүрийг тун ч чадварлаг гаргасан байдаг. Тайз дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин залуус тэдэнд чамгүй зүйлийг зааж зөвлөсөн гэсэн шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
erka
(202.126.90.58)
2013-09-23 16:47:43
saihan uran buteel bljee amjilt
0
0
0
Хариулах