Оюутны лигийн эмэгтэй багын шилдгүүд эхнээсээ шалгарч эхэллээ

Оюутны лигийн эмэгтэй багын шилдгүүд эхнээсээ шалгарч эхэллээ. Эмэгтэй төрлийн улирлын MVP буюу Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогчоор Улаанбаатар Их Сургуулийн Унаганууд багийн хамгаалагч М.Булбул тодорсон юм.


Тэрээр Унаганууд багийг улирлын турш тэргүүлж, мөн Оюутны Лигт гурван удаа трипл-дабл гүйцэтгэж, Плейоффын Элит Наймын тоглолтонд МУБИС Wings багийн эсрэг 17 оноо, 10 с.б.а, 8 о.д, 5 таслалтыг хийж, энэ улирлын хамгийн шилдэг нь байж чаджээ.
Түүний шагналыг маргааш болох Финалын тоглолтын үеэр гардуулах гэнэ.

Харин
өнөөдөр аваргын төлөө ШУТИС-ын спорт зааланд :
Эмэгтэй 3-р байрны төлөө - ШУТИС Акулууд 1 vs МУИС Шонхорууд
Эрэгтэй 3-р байрны төлөө - Этүгэн Ирвэсүүд vs ШУТИС/КтМС Бон-О-Бон
Эмэгтэй Аваргын төлөө - МУИС/ХС Ёлууд vs МУБИС Wings
Эрэгтэй Аваргын төлөө - МУБИС Буганууд vs ШУТИС Акулууд

Эмэгтэй Шөвгийн Дөрөв - МУИС Шонхорууд, МУБИС Wings, МУИС/ХС Ёлууд, ШУТИС Акулууд 1 тус тус аваргын төлөө тоглох ажээ.



Нийт Оюутны Лигийн баг, тамирчдын өмнөөс М.Булбулд БАЯР ХҮРГЭЖ, амжилт хүсье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.