FashionTV-ийн буриад монгол эзэгтэй нэрт загвар өмсөгч Мария Могзоловагийн тухай кино хийгджээ
FashionTV-ийн буриад монгол эзэгтэй, Буриадын загвар өмсөгч бүсгүйн ирээдүйн тухай өгүүлэх «Хүн-шонхор» («Falconman») кинонд дэлхийн хэмжээний одод болох Жан Клод Ван Дамм, Жерар Депардье нартай тогложээ. Энэ сарын 21-нээс эхлэн уг кино Канны кино наадамд гарч эхэлсэн юм. Харин дараа нь дэлхийн зах зээлд гаргах тухай FashionTV мэдээллээ.

FashionTV-ийн захирал, үүсгэн байгуулагч Мишель Адамын эхнэр, Буриадын нэртэй загвар өмсөгч Мария Могзолова энэ киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн байна. Мария Могзоловагаас гадна Жерар Депардье, Омар Шариф, Жан Клод Ван Дамм нар тус киноны баатруудын дүрд тоглох ажээ.


Мария Могзолова 1987 оны есдүгээр сарын 06-нд Буриадад мэндэлсэн. Өөрийн ээж, нэрт бүжигчин Елена Могзоловагийн замналаар бүжигчин болж, өөрийнхөө гарааг эхлүүлсэн байна. Балетын бүжигчний хувиар 15 настайгаасаа эхлэн дэлхийн том театруудын тайзнаа гарах болсон бүсгүй юм. Тэрбээр эдүгээ Roberto Cavalli, Dolce & Gabbana, Hello Kitty зэрэг загварыг тайзнаа амилуулдаг аж. FashionTV-ийн эзэн тэрбумтан Мишель Адам, буриад монгол бүсгүй Мария нар 2011 онд охинтой болж, түүндээ Афина хэмээх өвөрмөц нэр хайрлажээ.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







