Монголын Сайтын Холбооны III чуулган болно
Монголын Сайтын Холбоо 2 жил тутамд нэгдсэн чуулганаа зохион байгуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө шинэчлэн сонгодог

2015 оны 1 сард болсон II чуулганаар Удирдах зөвлөлийн 21 гишүүдэд өөрчлөлт оруулж, шинэчлэгдсэн Удирдах зөвлөлөөсөө breakingnews.mn сайтын захирал Х.Мандахбаярыг Ерөнхийлөгчөөр сонгож ажиллуулжээ.
Монголын Сайтын холбоо өнгөрсөн 2 жилд цахим сэтгүүлзүйг хөгжүүлэх,
энэ салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг
санаачлан амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Монголын Цахим
сэтгүүл зүйн анхдугаар форумыг төрийн болон төрийн бус 16 байгууллага,
800 орчим сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулж, Улаанбаатарын цахим
тунхагийг гаргасан, цахим сэтгүүл зүйн анхны ангийг Отгонтэнгэр их
сургуультай хамтран нээсэн, Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг
Улаанбаатар хотноо зохион байгуулсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахим
сэтгүүлзүйн нэрэмжит төгөлийн шав тавьсан, “Web awards 2015” Цахим
салбарын оны тэргүүн наадмыг зохион байгуулсан зэрэг олон ажлуудыг
дурьдаж болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





