Ээжүүдээ нэгдүгээр ангид орох бяцхан үрсээ сургуульд бүртгүүлж амжсан уу?

Ирэх намар буюу есдүгээр сарын нэгэнд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл өнгөрсөн сарын 4-нөөс энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилсэн. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулсан билээ. Тэгвэл урьдчилсан байдлаар 23877 хүүхэд бүртгүүлэхээс 17425 нь бүртгүүлсэн байна. Иймд зарласан хугацаанд  бүртгүүлээгүй үлдсэн сурагчдыг ирэх намар бүртгэхээр болжээ.

Ингэхдээ 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэнэ. Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар хэрэгтэй.

 

Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Мөн хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой юм байна шүү ээжүүдээ!


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.