Твиттерээр дамжуулан бэлэн мөнгө тарааж буй нууцлаг эмэгтэй
Твиттерт “@HiddenCash” нэрээр бүртгэлтэй үл мэдэгдэх нэгэн эрхэм ашиг
орлогоосоо хүмүүстэй бэлнээр хуваалцах болжээ. Гэхдээ түүний арга нь
ихэд өвөрмөц. Учир нь, аливаа нэгэн хүн буяны үйл хийж буйгаа хүмүүст
мэдүүлэхийг хүсдэг бол тэрээр өөрийн хэн гэдгийг нууцалж байгаа юм.
Бэлэн мөнгө тарааж буй эрхэм өөрийн зургийн оронд “ногоон”-ы зургийг
тавьсан бөгөөд “HiddenCash” буюу “Нуусан мөнгө” нэрээр бүртгэлтэй байгаа
юм. Тэрээр энэ сарын 22-ноос эхлэн АНУ-ын Сан Франциско хотын
дүүргүүдийн орчим дугтуйнд хийсэн мөнгө нууж тэрийгээ өөрийн твиттерээр
дамжуулан зарлаж эхэлжээ. Мөнгө нууснаа твиттерт “жиргэмэгц” тухайн
газрын ойролцоо байсан хүмүүс нуусан бэлэн мөнгийг олж авч байгаа аж.
Энэ хугацаанд нууц ноёнтон нийт 4000 ам.долларыг хүмүүст “тараагаад”
байна.

Нууц эрхмийн интернэтээр дамжуулан хэвлэлд өгсөн ярианаас тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг аж. Түүний мөнгө тарааж буй шалтгаан нь өөрийгөө сурталчлах биш гэдгийг энэ үйлдлээс харж болно. Харин тэрээр хүмүүсийн дунд түгээмэл байдаг “Үл хөдлөх хөрөнгийн наймаачид бол энгийн иргэдийг шулагч” гэх ойлголтыг залруулах зорилготой энэ ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Ямартай ч тэрээр энэ ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж, өөрийн ашиг орлогоос хүмүүстэй хуваалцсаар байх болно гэжээ. Түүний нуусан дугтуйд ихэвчлэн нэгтийн дэвсгэрээс 100 ам.доллар хүртэлх бүх мөнгөн дэвсгэрт байгааг дугтуйг олсон хүмүүс хэлж байна. Тэрээр удахгүй Лос Анжелос хотод бэлэн мөнгө тараах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.