Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бүсгүй амжилт үзүүллээ
Казахстаны Астана хотноо дугуйн насанд хүрэгчдийн 34 дэх, залуучуудын 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд “Шар тив”-ийн 41 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, Ч.Болдбаатар, Ж.Даваатогтох нараар удирдуулсан эмэгтэй хоёр, эрэгтэй 11 тамирчин хурд сорьж байгаа юм. Өнгөрсөн онд Энэтхэгт болсон Азийн АШТ-д Монголын дугуйчдаас анхны алтан медалийг хүртсэн ОУХМ Т.Энхжаргал энэ удаа эмэгтэйчүүдийн цуваа гараатай 28 км-ын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






