“Улаанбаатар худалдан авалт - 2016” зохион байгуулагдана

Нийслэл юунд хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээ анх удаа ил тод зарлаж, өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт - 2015” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ жил тус чуулга уулзалтыг “Улаанбаатар худалдан авалт - 2016” нэртэйгээр хоёр дахь жилдээ 01 сарын 20-нд зохион байгуулах гэж байна.           

Чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.

“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Хотын хөгжил, эдийн засгийн идэвхижилтэд хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалт хамгаас чухал. Тийм ч учраас хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтойг форумын хүрээнд ярих юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй томоохон компани нэгдэж 2015 оны 3 дугаар сард Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжиж чадсан. Иргэний нийгмийн дуу хоолой гэхээр улс төрчид эсвэл олон нийтийн байгууллагуудын дуу хоолой байдгаас өдөр тутам бизнесийн үйл ажиллагаа явуулж, ажлын байруудыг бий болгон татвараа төлж буй нийгмийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг ерөөсөө сонсогддоггүй. Тиймээс тэднийг нэгтгэж ажиллахаар энэхүү танхимыг байгуулсан юм.

Тус танхим нь “Улаанбаатар хотыг хүн амьдрахад тав тухтай, хөрөнгө оруулахад таатай ямар нөхцөл бололцоо байж болох вэ” гэдэг дээр төр, нийслэлийн удирдлагатай нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо өргөх, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд зорилгоо хэрэгжүүлэх анхны арга хэмжээ нь энэхүү чуулган болж байгаа юм.

Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:00, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(41.86.240.136) 2016-11-23 19:29:37
Энэ мэдэгдэл нь зээл хэрэгтэй бүх хүмүүст хандаж байгаа ялангуяа яаралтай болон ноцтой зээлийн хэрэглээ Та газар анхаарна уу зээл хэрэгтэй Би танд тусалж болох санхүүжилт Үл хөдлөх хөрөнгийн зээл Хөрөнгө оруулалтын зээл Авто зээл Өр нэгтгэх Зээлийн шугам Хоёр дахь орон сууцны Зээлийн олж авах Хувийн зээл Ялангуяа Франц Канад Бельги Португали Итали Франц DANNOIS дэлхийн хаанаас ч бид таны мэдэлд тавих үе тэнгийн-тулд-нөгөө талдаа зээлийн байна 5000€ байсан 5000000€ маш энгийн нөхцөл бид ч бас байна ялангуяа бүх төрлийн хоорондын хөрөнгө оруулалт болон зээл юм Бид санал зээл богино дунд урт хугацааны Бид үл тоомсорлож чиний ашигладаг бөгөөд манай шилжүүлэг аюулгүй байдал нь банкны олгож байна гүйлгээний хүүтэй нь төлөх чадвартай хэн ч байсан сонирхсон хэн нь 2 Үнэн хэрэгтээ би зөвшөөрч тулд энэ үйл ажиллагааг хийхээр шийдсэн шаардлагатай ямар ч хүн 5000 € байсан нь зээлийн үр шимийг хүртэх 5000000€ C 5 хугацаанд дор 20 жилийн турш хүссэн хэмжээнээс хамаарч жилийн хүү нь б
санхүүжилт сан***** (41.86.240.136) 2016-11-23 19:29:11