Анжелина Жоли “Maleficent” киноны нээлтийн ёслолд ”Versage”-аар гоёж, Брэд Питт гэмтэх дөхжээ

Жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Maleficent” киноны нээлт өчигдөр болж өнгөрлөө. Жоли нээлтийн ёслолд ирэхдээ урт хар "Versage"-ийн даашинзаар гоёжээ. Мөн этгээд маягийн ээмэг зүүсэн байсан нь олны сонирхолыг татсан байна.




Түүнчлэн нээлтийн ёслолд хамт ирсэн түүний нөхөр Брэд Питт рүү нэгэн эр гэнэт дайрчээ. Азаар жүжигчин Брэд Питт бэртэж гэмтээгүй бөгөөд удалгүй шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ өгч эхэлсэн байна. Үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлж буйгаар шүтэн бишрэгчдийн нэг нь саадыг давж, жүжигчний биед хүрэхийг завдтал цагдаа нар гавласан гэнэ. Уг арга хэмжээнд Питт эхнэр Жолитой хамт хүрэлцэн ирсэн ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.