25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдийг баярлууллаа

Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтэс нь жил бүр “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ баярын үйл ажиллагаанд шинээр төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг хүндэтгэлтэйгээр гардуулж өгдөг ба энэ жилийн хүүхдийн баярын үйл ажиллагааг 25 дугаар тусгай сургуулийн захиргаатай хамтран зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэг, иргэний бүртгэлийн тасгийн дарга Ч.Гандолгор, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Н.Батсүх, хэлтэс, хороодын улсын бүртгэгч нар, албан хаагчид, 25 дугаар тусгай сургуулийн захирал н.Чимэдзаяа, сургуулийн албан хаагчид, тус тус оролцлоо. Мөн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн уран нугараач охидууд урлагийн тоглолтыг үзүүлж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсээс зохион байгуулсан энэхүү баярын үйл ажиллагааны нэг онцлог нь нийт албан хаагчид нь 1 өдрийн цалингийн хуримтлалаар 25 дугаар тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа.
Энэхүү баярын үйл ажиллагаагаар сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 25 дугаар тусгай сургуулийн нийт 30 хүүхдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэж сэтгэлийн бэлэгийг гардууллаа.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







