МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн дуулах авьяасыг өвлөж авсан С.Номин-Эрдэнэ охин шинэхэн клипээ гаргажээ

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг Солонгост амаржиж, гурав дахь үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Түүний энэхүү баяр дээр баяр нэмж дунд охин С.Номин-Эрдэнэ нь шинэхэн клипээ гаргажээ. Ээжийнхээ дуулах авьяасыг өвлөж авсан С.Номин-Эрдэнэ охин өнгөрсөн жил ээжийнхээ “Алтанцэцэг” нэртэй бие  даасан 3D тоглолтонд ээжтэйгээ хамтарч дуулан үзэгчдийг байлдан дагуулаад авсан.



Мөн жил болгон эх үрсийн баяраар тоглолтоо хийдэг уламжлалтай дуучин Ж.Алтанцэцэг энэ жил эх үрсийн баярыг тохиолдуулан авьяаслаг охиныхоо “Би хүүхэлдэй” дуунд клип хийлгүүлж бяцхан үрсдээ бэлэг барьж байна. Ингээд Pro Sounds” студид бичүүлсэн С.Ганчимэгийн ая, Н.Даваасүрэнгийн үг  “Би хүүхэлдэйдууны клипийг Та бүхэндээ хүргэж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.