Солонгосын моделиуд Монгол гэрт авхуулсан зургаараа Vogue сэтгүүлийг чимжээ

Манай Монголчууд эртнээс дээл хувцасаа дээдлэн хүндэлж гишгэх байтугай буруу харуулж тавихаас цээрлэдэг улс. Гэтэл хүндэлж дээдэлдэг дээл хувцасан дээр гишгэн бүр Монгол гэрт зургаа татуулсан Солонгосын модель бүсгүйчүүдийг юу гэж ойлгох вэ?


Харин цахим ертөнцөөр "Солонгос бүсгүйчүүд Монгол гэрт зургаа татуулаад "VOGUE" сэтгүүлд гарч байхад манай охид нойлын өрөөнд зургаа татуулах юм" гэсэн харьцуулалт хүртэл жиргэж байх юм. Тухайн улсын өв соёл, үнэт өвийг ингэж дорд үзэж болохгүй мэт л санагдана. Бүсгүй та юу гэж бодож байна?




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.