”Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” хэлэлцүүлэг боллоо

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn , Олуулаа клуб, "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"- ноос санаачлан "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе" сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлалаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд хуульзүйн яамны мэргэжилтэн Д.Саруул "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай ", ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргал "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал ", Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа "Гэр бүлийн өмгөөллийн эрх зүйн орчин, өмгөөлөл " зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болжээ.
Цаашлаад жил бүрийн мартын наймны буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлан болгон зохион байгуулахаар болсон байна. Хэвлэл мэдээллийн байгуулгууд , сэтгүүлчдийг Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







