Аз жаргал авчирсан хоёр зураас

 Энэ сард биений юм маань хугацаандаа ирсэнгүй. Ирээгүйд нь баярлаж хүсэн хүлээсэн бодлоо баталгаажуулах гэж би 00-ийн өрөөндөө яаран орлоо. Сүүлийн саруудад тогтмол хэрэглэж урмаа хугалах болсон жирэмсний тестээ барин хүсэн хүлээсэн хариу минь байгаасай хэмээн бурханд удаан залбирлаа.

...Хэн нэгэнийг жирэмслэсэн тухай сонсоод дотроо цагаахан атаархаж “бурхан намайг мартаагүй би хүлээх л хэрэгтэй” өөрийгөө хүчээр тайвшруулах ямар хэцүү байдаг гэж бодно. Жирэмсэний хордлогод орох, ясаа салган байж төрөх, бүтэн нойргүй хонож ядрах энэ бүхэн надад жаргал мэт санагдана.

Хүсээд байгаа тэр жаргалаа би эдлэхийн тулд сайн гэсэн эмч болгонд үзүүлж, хийлгэ гэсэн шинжилгээ болгоныг хийлгэсэн юм. Тэгээд одоо хүлээх л үлдлээ.

Шүдэнзний модны чинээ нарийнхан, хатуу цагаан цаасан дээр аажим аажмаар тодрох зураасыг тэсэн ядан хүлээхэд зүрх минь хүчтэй цохилно. Тэр мөчид ямар их хүлээлт үүсдэг билээ дээ.

Эхний зураас тодорч дараагийн зураас бүдэгхэн гарч ирэх тэр л агшинд яаж догдлож, баярладагаа юутай зүйрлэн хэлэхээ мэдэхгүй байна.

Тийм ээ, олон жил хүсэн хүлээсэн хүүхэд минь надад иржээ.

Өөрийн эрхгүй хэвлий дээрээ гараа тавин “чи минь, ээждээ ирсэн байна” гэж амандаа зөөлөн шивнэж хорвоогийн хамгийн сайхан мэдээг нөхөртөө хэлэх гэж яарсан сан. Надтай адилхан хүүхэд хүлээсэн хүн бол миний нөхөр. Үр минь аав ээжийгээ ямар удаан хүлээлгэснээ мэддэг ч болоосой...

Тестний хоёр зураасыг хэдэнтээ харсан ч гэсэн баталгаажуулахыг хүн бүр хүсдэг байх. Нөхөр бид хоёр тэр даруйхан эмнэлэг явлаа. Эход харуулах ээжүүдийн дараалал их байсан ч хүсэн хүлээсэн хүүхдээ харахын тулд ямар ч урт хугацаагаар оочерлон суухад би бэлэн байлаа.

Миний орох ээлж. Эмчийг олон зүйл асуухаас өмнө болдогсон бол өөрөө хармаар...

Эмчийг ”Энэ анивчаад байгаа зүйл хүүхдийн чинь зүрх” гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй нулимс гарч, болдогсон бол эхэр татан уйлмаар санагдсан сан. Тэр өдрөөс хойш хүүгээ төрөн төртөл гэрийн ойролцоох эмнэлэг манай хоёрын дунд тодхон жим үүссэн дээ. Эход харуулах муу биш гэж эмч хэлсэн болохоор би  өдөр болгон эхогоор хүүхдээ харж баясан, анхны зургийг чинь хүртэл татуулан авч зургийн цомогтоо хийсэн.

Эход харуулсан тэр нэгэн өдөр эмч маань “та хоёр хүүтэй болох юм байна” гэж хүүхдийн хүйсийг хэлсэн юм. Хүү гэж сонсоод нөхөр маань бараг л  газар гишгэж чадахгүй болтолоо баярласан.

Дэлхий цөмрөх вий гэсэн шиг л зөөлөн зөөлөн алхан, хүүгийнхээ хөдлөхийг мэдрэн ганцаараа инээмэглэн явах намайг хэн ч харсан ямархан жаргалтай байгааг мэдэрнэ. Гэдсэндээ дэггүйтэн хөдлөх хүү минь чамайгаа аав ээж нь ямар удаан хүлээсэн гэж бодноо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bb (112.72.11.119) 2014-09-01 23:44:31
Bi ch bas sar blgon l tester neg zuraas harad gutardag bla ene maygara 2 jil hvleesni etsest az jargalin 2 zuraas garsaan bvr itgehgvi aptek orj dahiad 4 oor torliin test awaad bvgded n vzsen ch bas l itgeegvi mortloo mash ih bayrlaj dogdlood ehod harsniha dara itgesn shv vneheer shn medremj
зочин (202.179.20.134) 2014-06-09 14:03:03
би ч бас хүлээж байгаа намайг бурхан мартаагүй байгаа гэдэгт итгэж байна нэг л өдөр
bvsgvi (202.21.124.134) 2014-06-03 11:29:59
Ene niitleliig unshaad l baimaar goy niitlel bna Udahgv az jargaliin 2 zuraas neg l odor todrood garaad ireh bh Burhan namaig martaagvi ee
bayr hurgey (202.70.47.186) 2014-06-03 09:06:56
bich bas sar bolgon uzej suuldee uildag tegj bgad huurhun huuhedtei boloh blgui
zochin (103.26.193.4) 2014-06-02 23:42:56
Ter az jargaliin 2zyraasiig bi ch bas sar bolgon togtmol huleej uzdeg daanch odoohondoo byrhan boloogui gd uguhgui l bn
zaya (202.179.22.188) 2014-06-02 19:26:21
bayr hvrgie bi ch bas dendvv hvsej hvleej bna sard barag hed hed testeer vzne geech Vzex bolgondoo 2 zuraas garaasai gej ymar ih hvsdeg geech odoohondoo 1 zuraas udahgvi 2 zuraas garch bid 2 iig bayrluulax mochiig tesen ydan hvleej bna shvv dendvv ih hvseed bhaar hysaad bgaan bolowuu
bvsgvi (202.21.124.134) 2014-06-02 17:32:44
Hvvhedtei bolohiig mash ih hvsej bn Az jargal awchirssn 2 zuraas bas nadtai uchiraasai