Залуу дуучин Номин буюу Наомингийн шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ
Шинэ залуу дуучин Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулан, шинэхэн уран бүтээлийг нь хүргэх гэж байна. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа юм байна.

Мэдлэг боловсролдоо анхаарч, мэргэжлийн уран бүтээлч болохоор зорьж яваа тэрээр сургуулийнхаа амралт, чөлөөгөөр эх орондоо уран бүтээлээ эхлүүлж амжжээ. Наомин нь поп арт, этник чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй бөгөөд хөгжмийн мэдрэмжийг өндрөөр үнэлж, таашаадаг үзэгч, сонсогчдод өөрийн дуу хөгжмөө зориулан туурвиж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







