Эмэгтэйчүүдийн эсрэг эмэгтэйчүүд



Парисын загварын долоо хоногийн үеэр Украины эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хоёр бүсгүй цээж нүцгэн тайзан дээр гарч ирж, “Nina Ricci”-гийн шоуг түр зуур үймүүлсэн явдал гарчээ. Тэд нүцгэн бие дээрээ “Загвар өмсөгчдөө эмсийн хүрээлэн рүү бүү оч”, “Загварын дарангуйлагч” зэрэг үгс бичсэн байсан бөгөөд тайзан дээр алхаж явсан моделийн гарыг нь дээш нь өргөж байгаад банзалыг нь сөхөх гэж оролдсон байна. Энэ үед хамгаалагчид гарч ирж, тэднийг буулгасан бөгөөд харин загвар өмсөгчид юу ч болоогүй мэт цааш алхаж, шоугаа үргэлжлүүлжээ. Харин энэ явдлын дараа тайзан дээр алхаж явсан модель бүсгүй твиттер хуудсандаа энэ явдалд маш их бухимдаж байгаагаа бичиж, тайзан дээр байгаагүй бол тэр бүсгүйг цохих байсан юм гэжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.