“Нарны жим” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтсэн “Нарны жим” олон ангит уран сайхны киноны нээлт өчигдөр болж өнгөрлөө. Уг киног Монгол Улсын Шадар сайд Л.Тэрбишдагвын санаачилгаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сарын дунд үеэс зураг авалтыг нь эхлүүлсэн байна.

 
 
Мөн иргэдэд эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэхэд тус уран бүтээлийн зорилго оршиж байгаа юм. Уг кино нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд бүтээгдэж байгаагаараа ихээхэн онцлогтой ажээ.


 
Кино зохиолчоор М.Наранцогт, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсераар Ц.Лхагвадаш нар ажиллаж дүрүүдэд МУГЖ Ш.Дэлгэржаргал, С.Дамдин, Ж.Сүххуяг, Т.Золбоот, А.Төгсбаяр, Т.Баттулга, Ш.Мөнхбаяр, О.Гантулга, Э.Урангоо, Ц.Нямжав, М.Батжаргал, Т.Мөнх-Эрдэнэ /реппер Gee/ нарын 100 гаруй жүжигчин оролцон тогложээ.


 
“Нарны жим” олон ангит уран сайхны кино нь нийт 50 ангитай бөгөөд энэ сарын 19-нээс эхлэн долоо хоног бүрийн даваа-баасан гарагт 22:00 цагт үзэгчдэд хүрэх ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.