Бананы ашиг тус
Та бүхэнд эрүүл, үзэсгэлэнтэй байхад тань туслах Банан жимсний ач тусуудыг танилцуулж байна.

1. Биднийг эрүүл байхад тустай витамин, эрдэс бодис бананд маш их байдаг.
2. Бананд байдаг сукроз, фруктоз, глюкоз нь хоромхон зуур эрч хүчийг сэргээдэг.
3. Удаан хугацаанд дасгал хийхэд бидний биеэс маш их витамин, эрдэс бодис алдагддаг.
Банан эдгээр тэжээллэг бодисыг нөхөх шилдэг хүнс бөгөөд хэрэгтэй байгаа эрч хүчийг тань өгөх болно.
4. Банан нь хөдөлгөөний уян хатан байдлыг дэмждэг учраас дэлхийн шилдэг тамирчдын дунд алдартай.
5. Жингээ хасах хүсэлтэй хүмүүст тохирох хамгийн шилдэг жимснүүдийн нэг нь банан юм. Учир нь 100гр бананд дөнгөж 90 калори л байдаг бөгөөд тэжээллэг чанар нь эрч хүчийг нэмэгдүүлдэг байна.
6. Мөн жингээ нэмэгчдэд ч банан хэрэгтэй хүнс. Бананыг сүүтэй хольж хэрэглэснээр жингээ хурдан хугацаанд нэмэх боломжтой. (Бананаа хэрчээд хөөрүүлсэн сүүн дээр хийж идэх)
7. Банан идэхэд таны арьс зөөлөрч, чийгшил авна. Түүнчлэн хальсаар нь аллергины тууралт, батга зэргийг арчихад сайн байдаг.

8. Банан үрчлээнээс хамгаалах шидээрээ дэлхий даяар алдартай. Нүүрэндээ бананаар маск тавихад арьс тань амарч, шим тэжээлт бодисуудаар хангагдана.
9. Бананд байгаа антиоксидант, витаминууд нь арьсны коллагеныг нөхөн төлжихөд тустай бөгөөд залуу төрхөө хадгалахад нөлөө үзүүлдэг.
10. Нухсан бананыг зөгийн балтай холиод тохой, өвдөг, хөлний хуурайшсан арьсанд түрхэхэд сайн зөөлөрдөг.
11. Бананы хальсны дотор тал хайрст үлдийг эмчлэхэд олон жил хэрэглэгдэж байна.
12. Нухсан банан, өндөг, бага зэрэг сүү, жаахан ус нэмсэн хольц хуурай үсийг гялалзуулж, чийгшил өгдөг.
13. Хэрвээ таны нүд хуурайшаад байдаг бол бананыг өдөр тутам идэх нь маш ашигтай.
14. Бананы антацидын нөлөө нь ходоодны шархнаас сэргийлэх болон шархны цаашдын сэдрэлээс хамгаалахад тустай байдаг.
15. Бананд байдаг потассиум нь цусны өндөр даралтыг үүсгэгч натритай тэмцэхэд тусладаг.
16. Бананд агуулагддаг маш их төмөр нь биен дэх гемоглобины өсөлтийг дэмждэг бөгөөд ингэснээр цус багадалтаас сэргийлэхэд тустай.
17. Банан зүрхний цохилтыг хэвийн болгож, зүрхний өвчнөөс сэргийлэх аргуудын нэг болдог. Мөн биеийн усны хэмжээг зохицуулдаг.
18. Бананд байдаг трифтофан хэмээх уураг нь хүнийг тайвшруулж, сэтгэл санааг өргөх бөгөөд нэг үгээр хэлбэл таныг жаргалтай байхад тусална.
19. Судалгаагаар сэтгэл санааны гутралд орсон хүмүүс банан идсэний дараа хамаагүй дээр болж байгааг тодруулжээ.
20. Бананд байдаг потассиум нь сэргэлэн цовоо байдлыг дэмжиж, тархины үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.
21. Бананд агуулагддаг потассиум, витамин В6 нь шарталтын дараа тэнхрэхэд тустай
22. Банан нь биенээс алдагдах кальцийн хэмжээг бууруулдаг бөгөөд ингэснээрээ ясны сийрэгжилт тусах эрсдэлийг багасгана.
23. Усан үзэм банан, алим, тарвас, хан боргоцой, тоор зэрэг олон янзын жимснүүд эрүүл мэндэд ямар тустайг тодруулахаар Токиод хийсэн судалгаагаар банан хамгийн шилдэг үр дүнг үзүүлжээ.
24. Банан мөн тамхийг хаях гэж буй хүмүүст тусалж чадна. Үүнд агуулагддаг эрдэс бодис, витаминууд нь биеэс никотины хордлогыг зайлуулахад тустай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
өсөх-ирээдүй
(112.72.13.12)
2015-02-03 17:12:26
банана бол хамгийн шилдэг жимс
0
0
0
Хариулах







