Сексийн дур хүсэл

Эмэгтэй хүн хэрэв сексээс чухал хэрэгцээтэй зүйлээ  олж мэдэрч чадаагүй бол харьцагч нөхрийнхөө секс харьцаанд таарч тохирохгүй нэг юм байна гэж байнга үздэг.  Тэгэхдээ эмэгтэйчүүдийн дунд уншсан ном зохиолоосоо санаа аваад ч юмуу эмэгтэй хүн амраг нөхрийнхөө мэдэлд шөнийн турш өөрийн дур хүсэл бие сэтгэлээ тэр чигт нь өгөхөд бэлэн байхын үүднээс харьцагч нөхрөө урьдчилан ажиглаж турших гэсэн ойлголт бий болсон тал бий.



Ер нь ихэнхи бүсгүйчүүд ийм туршилт явуулж байхыг хүсдэг нь мэдээж хэрэг болов уу! Гэвч өөрөө секс дур хүслийн нарийн мэдрэмж муу бол харьцагч нөхрөө секс бэлгийн чадавхи дутуу гэж огт үзэж болохгүй. Намхан нуруутай өсчихсөн хүмүүс өндөр болох гэж хичнээн санаашраад ч нэмэргүй. Тэгвэл секс дур хүслийг өөрчилж болдгоороо түүнээс ялгаатай. Эмэгтэй хүн дурлалт хар хүнээ хажуудаа байгаа нөхцөлд л янаглаж ойртохын тулд секс үйлдэл рүү тэмүүлдэг бөгөөд тухайн үед тэрээр тохилог орчин дэм тус хайж байдаг байна. Эмэгтэй нь тэгэхэд сэрэл нь маш их хөөрсөнөө мэдрэхгүй байлаа ч гэсэн эрэгтэй хүний дур тавилт  түүнд таашаал мэдрүүлж чадна. Энэ бүхэн хэн хэнд нь хэрэгтэй. Хэрэв сексийн харилцааны нийлэмжгүй байдал эмэгтэйгийн талд илүүтэй байвал тэрээр нөхрийнхөө дур хүслийг хангаж түүндээ бие сэтгэлийн таашаал үзүүлэхийг урьтал болгох ёстой байдаг байна.


"Монгол эр хүн" номноос...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.