Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөлбөмбөгийн талбай, 2.7 км дугуйн замтай боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.7 га талбайд спортын цогцолбор байгуулж байгаа юм. Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс тав орчим тэрбум төгрөг зарцуулж буй цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох хөлбөмбөгийн талбай, 2.7 км дугуйн замыг өчигдөр нээлээ. Спортын цогцолборт сагсан бөмбөг, газрын теннисний талбайнууд, гүйлт, цанын хосолмол зам удахгүй ашиглалтад орно. Ингэснээр нийслэлийнхэн гэр бүлээрээ амарч зугаалдаг гол газар болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн биеийн тамир, спортоор хичээллэх зориулалтын иж бүрэн талбайтай болох ажээ.



Спортын цогцолборын гүйлтийн замыг гэхэд дотоодод үйлдвэрлэсэн зөөлөн резинэн материалаар хийсэн учир хүүхэд багачуудын аюулгүй байдлыг бүрэн хангасан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.15) 2014-06-02 23:58:31
ue ueiin darga bayachuud egel geltgui busad xumuus tusalbal yu bxaw de