Бүсгүйчүүдээ хайртыгаа халаасандаа утсаа хийж явахгүй байхыг сануулаарай!

Их Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд гар утасны цацраг эр бэлгийн эсэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа явуулжээ. Тэд “iPhone” гар утсыг 1500 орчим эрэгтэйн өмдний халаасанд хийж, цахилгаан соронзон долгион бэлгийн эсэд хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн багийн ахлагч, доктор Фиона Мэтьюс ярихдаа “Гар утсаа өмднийхөө халаасанд авч явдаг эрчүүдийн бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар саарч байгааг бид тогтоосон. Өөрөөр хэлбэл, гар утасны цахилгаан соронзон долгион нь эсийн үр тогтоох чадварыг бууруулж байна” гэжээ.



Анагаах ухааны эрдэмтдийн тогтоосноор дийлэнх эрчүүдийн эрүүл бэлгийн эс 50-85 хувьтай байдаг аж. Харин Эксетерийн их сургуулийн судалгаагаар гар утасны соронзон долгионы нөлөөгөөр энэ нь найман хувиар буурсан үзүүлэлтэй байна. Шинжлэх ухааны сэтгүүлд гар утас, нөүтбүүк гэх мэт хөдөлгөөнт төхөөрөмжүүд утасгүй интернэтийн орчинд холбогдохоороо цахилгаан соронзон долгион нь хуримтлагдаж, эр бэлгийн эсэд сөрөг нөлөө үзүүлэх нь өндөр байдаг гэнэ.



Фиона Мэтьюс “Тэгэхээр эрчүүд гар утсаа өмднийхөө халаасанд авч явах, олон цагаар ашиглах хэрэггүй. Амьдралын хэв маягаа ингэж бага багаар өөрчилсний дараа бэлгийн эсийн үр тогтоох чадамж нэмэгдэнэ” гэжээ.

Их Британийн Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд гар утасны цацраг эр бэлгийн эсэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалгаа явуулжээ.

Тэд “iPhone” гар утсыг 1500 орчим эрэгтэйн өмдний халаасанд хийж, цахилгаан соронзон долгион бэлгийн эсэд хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоосон байна.

Мэргэжилтнүүдийн багийн ахлагч, доктор Фиона Мэтьюс ярихдаа “Гар утсаа өмднийхөө халаасанд авч явдаг эрчүүдийн бэлгийн эсийн хөдөлгөөн найман хувиар саарч байгааг бид тогтоосон. Өөрөөр хэлбэл, гар утасны цахилгаан соронзон долгион нь эсийн үр тогтоох чадварыг бууруулж байна” гэжээ.

Анагаах ухааны эрдэмтдийн тогтоосноор дийлэнх эрчүүдийн эрүүл бэлгийн эс 50-85 хувьтай байдаг аж. Харин Эксетерийн их сургуулийн судалгаагаар гар утасны соронзон долгионы нөлөөгөөр энэ нь найман хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Шинжлэх ухааны сэтгүүлд гар утас, нөүтбүүк гэх мэт хөдөлгөөнт төхөөрөмжүүд утасгүй интернэтийн орчинд холбогдохоороо цахилгаан соронзон долгион нь хуримтлагдаж, эр бэлгийн эсэд сөрөг нөлөө үзүүлэх нь өндөр байдаг гэнэ.

Фиона Мэтьюс “Тэгэхээр эрчүүд гар утсаа өмднийхөө халаасанд авч явах, олон цагаар ашиглах хэрэггүй. Амьдралын хэв маягаа ингэж бага багаар өөрчилсний дараа бэлгийн эсийн үр тогтоох чадамж нэмэгдэнэ” гэжээ.
- See more at: http://world.time.mn/content/46316.shtml#sthash.NvDMLFAN.dpuf
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.