Дааврын хавсарсан эм ДХЭ
Жирэмслэхээс хамгаалах бага тунгаар даавар агуулсан хавсарсан эм нь эмэгтэй хүний биед үүсдэг байгалийн даавар эстроген болон прогестеронтой төстэй хоёр дааврыг агуулна. Орчин үед хэрэглэгдэж буй ДХЭ-үүд нь дааврын маш бага тун агуулсан байдаг.
Эдгээр эмүүд хоёр төрлийн савлалттай байдаг. Эхний төрөл нь нэг боодолдоо 28 ширхэг шахмал агуулдаг /ЭМЯ-аар нийлүүлдэг бүх эмүүд/. Эдгээр 21 ширхэг нь даавар агуулсан идэвхитэй эмүүд ба, үлдсэн 7 ширхэг эм нь өөр өнгөтэй ба даавар агуулаагүй байна. хувийн зарим эмийн сангуудаар 21 ширхэгээр савласан эмүүдийг зарж байна.
Найрлага
НҮБ-ийн Хүн амын сангаас ЭМЯ-нд нийлүүлдэг жирэмслэхээс хамгаалах бага тунгийн даавар агуулсан хавсарсан уух эм /үйлдвэрийн нэр нь Ригевидон/ нь 30 микрограм этнил эстрадиол /эстроген/, 150 микрограм левонгестрол /прогестин/ хэмээх хоёр төрлийн даавар агуулсан байдаг.
ДХЭ-ийн үйлчлэх зарчим
ДХЭ нь өндгөн эс боловсрохыг зогсооно. /өндгөн эс өндгөвчнөөс гарахгүй болно/. мөн умайн хүзүүний салиаг өтгөрүүлсэнээр үрийн шингэн умайн хүзүүгээр нэвтрэхэд саад учруулдаг. ДХЭ эм нэгэнт үүссэн үр хөвөрлийн хөгжилтийг зогсоох нөлөө үзүүлэхгүй.
Үр нөлөө
Хэрэглэсэн эхний жилд 100 эмэгтэй тутмаас 6-8д нь жирэмслэх эрсдэгл байх болно. Харин тогтмол зөв хэрэглэсэн тохиолдолд маш өндөр үр дүнтэй бөгөөд 100 эмэгтэйчүүдээс зөвхөн 0,1 нь жирэмслэх боломжтой.
ДХЭ-ийн ашигтай талууд
- Зөв хэрэглэсэн тохиолдолд маш өндөр үр дүнтэй
- Өсвөр насны охидуудаас эхлэн цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд зэрэг бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
- Бэлгийн хавьталд нөлөө үзүүлэхгүй, саад учруулахгүй
- Сарын тэмдэг тогтмол , бага хэмжээгээр цөөн хоногоор ирнэ. Биеийн юм ирэх үеийн өвдөлт багасна
- Эмэгтэй өөрийгөө жирэмслэлтээс хир удаан хамгаалахыг хүсч байна, төдий чинээ удаан хэрэглэж болно
- Эм хэрэглэхийг дуртай үедээ зогсоож болох ба жирэмслэх чадвар даруй сэргэнэ
- Төмөр дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх ба уг байдлыг эмчлэх нөлөө үзүүлнэ
- Умайн гадуурх жирэмслэлт, умайн салстын ба өндгөвчний хорт хавдар, өндгөвчний уйланхай, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, хөхний хоргүй хавдар зэргээс урьчилан сэргийлэх нөлөө үзүүлнэ
ДХЭ-ийн ашиггүй талууд
- Хэрэглэсэн эхний гурван сард ноцтой бус зарим гаж нөлөөнүүдийг үүсгэж болно. /Эдгээр нь өвчний шинж биш бөгөөд эмийг үргэлжлүүлэн хэрэглэхэд аяндаа арилна/
- Дотор эвгүйрхэх
- Биеийн юмны мөчлөгүүдийн хооронд цус алдах болон цусархаг ялгадас гарах /ялангуяа эмэгтэй эмээ уухаа мартсан эсвэл оройтож уусан тохиолдлуудад/
- Толгой өвдөх /хөнгөн хэлбэрээр/
- Хөхөөр хөндүүрлэх
- Биеийн жин бага зэрэг нэмэгдэх /зарим эмэгтэйчүүд үүнийг сайн нөлөө гэж үздэг/
- Биеийн юмгүйдэл үүсэх
- Өдөр бүр тогтмол уугаагүй тохиолдолд үр дүн буурна. Эмийг өдөр бүр мартахгүй уух нь зарим эмэгтэйчүүдэд бэрхшээлтэй санагдаж болно.
- 28 хоног тутамд шинэ боодол эмийг бэлдсэн байх шаардлагатай.
- Маш ховор тохиолдолд тархинд цус харвах, хөлний гүний хураагуур судсанд цус бүлэгнэлт бий болох, зүрхний шигдээс үүсэхийн шалтгаан болно. Эдгээр гаж нөлөөнүүд үүсэх эрсдэл нь цусны даралт ихсэх хямралтай болон 35 ба түүнээс дээш насны, мөн өдөрт 20 ширхэгээс дээш тооны тамхи татдаг эмэгтэйчүүдэд өндөр байдаг.
- Хөхний сүүний чанар ба гарцанд нөлөөлдөг учир хөхүүл эхчүүдэд төрсний дараах эхний зургаан сард хэрэглэхэд тохиромжгүй.
- БЗХ, үүнд мөн ДОХ-оос хамгаалахгүй.
ДХЭ-ийг хаанаас авч болох вэ?
НҮБ-ийн Хүн амын Сангийн тусламжтай хэрэгжиж буй төслүүд Ригевидон эмийг нийлүүлдэг. Дараах эмнэлгийн байгууллагууд болон эмнэлгийн ажилчдаас уг эмийг авч болно.
Үргэлжлэл бий...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







