СГЗ, яруу найрагч Ц.Хулангийн үдэш энэ сарын 20-нд болно

Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа яруу найрагч Ц.Хулан хатагтай ээлжит яруу найргийн үдэшлэгээ энэ 6-р сарын 20-ны 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа болох гэж байна. Энэ удаагийн найргийн үдэшт түүний гавьяатын одон тэмдгээ мялааж буй уран бүтээлийнх нь өргөл байх гэнэ.


Энэ утгаараа онцлог, ялгаа ч байгаа бололтой. Өмнөх үдэшлэгүүдэд өөрийн шүлэг, найргаас гадна бусад нэр бүхий найрагчдыг урьж, уншигч фенүүдтэй нь уулзуулдаг байсан бол энэ удаад зөвхөн өөрөө шүлэг, найргаа уншиж, үзэл санаа, дотоод ертөнцөө энэ үдэш ирсэн уншигчидтайгаа чөлөөтэй, харилцан яриа маягаар өрнүүлэх аж.

Зөвхөн Хуланг сонсох гэж иртэл өөр бусад баахан найрагчид гарч ирж, цаг үрсэн гэх шүүмж, санал өмнөх тоглолтууд дээр ирж байсан аж. Тиймээс уг шийдвэрийг гаргасан бололтой.

Нөгөө талаар нийгмийн оюун санаа, үзэл бодол, үнэт зүйлийг бүрдүүлж, залуур нь болж явах учиртай утга зохиол, яруу найргийнхан хэдий хэр нийгэм, олон нийттэйгээ ойр байна тэр хэрээр тухайн нийгэм оюун санааны түвшинд урагшилж, ахиж, гэгээрч явдаг жамтай.

Энэ утгаараа яруу найргийн уулзалт, уншлагыг концертны хэлбэрээр бус харилцан яриа маягаар, найрагч, үзэгч хоёр эн тэнцүү түвшинд харьцаж, үзэл бодлоо чөлөөтэй харилцан илэрхийлэх нь жинхэнэ төгс утгаараа яруу найргийн үдэш, оюун санааны чөлөөт аялал болох учиртай ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(27.123.214.115) 2014-06-17 18:27:09
20nd 19tsagas boloh togloltiih n biletiig uneer n zarna 20000 Utas99078672
(27.123.214.115) 2014-06-17 18:26:08
20nd 19tsagas boloh togloltiih n biletiig zarna Uneer n 20000r zarna Utas99078672