Дуучин Рианна ДАШТ-д ялалт байгуулж, аваргаар тодорсон багийн бүх гишүүнтэй болзоно

Дуучин Рианна ДАШТ-д ялалт байгуулж, аваргаар тодорсон багийн бүх гишүүнтэй болзохоор болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Daily Telegraph” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Би ДАШТ-ий үеэр ч анхаарлын төвд баймаар байна. Тиймээс аварга авсан шигшээ багийн бүх гишүүнтэй болзохоо мэдэгдье. Аваргын цомын төлөө бус миний төлөө тогловол илүү хөгжилтэй байх болно” гэжээ.

Түүнчлэн “Би Бразилийн шигшээ багийг ялаасай гэж хүсч байна. Надад Виейра де Соуза буюу Халк таалагддаг. Түүний бие янзтай. Болзохдоо баяртай байна” хэмээжээ. Рианнагийн хүссэнээр Бразилийн шигшээ баг ялах болов уу? эсвэл огт өөр баг ялах болов уу?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(181.112.146.188) 2014-06-13 02:51:53
yun uurtuu bardsan yum braziliin hul bumbugchin taalagdaad bgaan bol halk hoyolaa bolzyo l gene biz rihanna yamar sahiusan tehger uuu kkk