Ирээдүйгээс ирсэн гийчид киноны олонд дэлгэгдээгүй баримтууд

Зөвлөлт холбоот улсад анх "Ирээдүйгээс ирсэн гийчид" кино гарсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Найруулагч “оддын дайн” киног хуулбарлахыг хүсээгүй юм.

Жүжигчин Наталья Гусева нь ЗХУ-аас маш их алдар хүндийг хүртсэн билээ. Хайрын үгтэй захидлууд түүний шуудангийн хаягийг дүүргэж, зураг авалтын үед ч ирдэг байжээ. Зургийн дарга Сергей Онуфриев “Наталья зургийн авалтын үед бусад жүжигчин хөвгүүдийг тоодоггүй байсан” хэмээн хөгжилтэй гэхдээ үнэн явдлуудаа дурсан ярьлаа.

С.О: Ямар нэгэн байдлаар хөвгүүд Наташаг сонирхохгүй байсан байх. Алёша Фомкин /Ник/ Ленагийн дүрд тоглодог охинтой найзууд байсан, тэд хааяа ярилцаж байгаа нь харагддаг байсан. Өөр бусад харийнхныг би одоо сайн санахгүй байна. Хүүхдүүд заримдаа хэл амаа олдоггүй, бүр дуу чимээ ихтэй маргалдах үе ч байсан. Маргааныг тасласан ч хүүхдүүд их удаж л хагас цагийн дараа дахин маргалдаж эхэлдэг байсан. Энэ нь хүүхдүүдийг хамгийн ихдээ зураг авалтын талбай дээр 10 цагаас 3 өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэр гаргахад хүргэж билээ.

Гол дүрийн жүжигчидээ хэрхэн олж байсан бэ?

Ойролцоогоор 6 сар болсон. Вера Линд, найруулагч сургууль руу явсан л даа. Тэгээд кинонд тоглоход тохирох хүүхдүүдийн зургийг авчирсан юм. Найруулагч Наташа Гусевагийн зургийг хараад л шууд Алисад тоглуулна гэдгээ шийдчихсэн гэж хэлж билээ.

Үзэгчдийн хэзээ ч үзээгүй хэсэг буюу хасагдсан үзэгдлүүд

Ямар нэгэн шалтгаанаар киноны хэд хэдэн хэсэг хасагдсан байна. КосмоЗүү гэх амьтны хүрээлэнгийн хэсэг бий. КосмоЗүү гарч эхлэх үеэс хүмүүс янз бүрийн сонин амьтад гарч ирэхийг хүлээдэг. Хамгийн эгэл жирийн мэт санагдах гурван үхэр алхаж байгаа харагддаг. Гэхдээ сайн ажиглаж харвал тус үхрүүд ердөө хоёрхон хөлтэй.

Мөн сансрын далайн дээрэмчин Алисаг цөөрөм рүү түлхдэг хэсэг байсан боловч цөөрөм хэтэрхий аюултай бас хүйтэн гэж үзсэн учраастус хэсгийг хассан байна.

Кинонд охидууд эмнэлэгээс гэр лүү гээ гүйдэг хэсэг гардаг. Жулиагийн эмээ охидыг даарсан байгааг хараад хамгийн түрүүнд тэднийг хөөстэй баннд оруулахаар болдог хэсэг байсан ч тус үзэгдлийг банн хэт том, хөөс тогтохгүй байсан учраас хассан байна.

Өвөө Ленинд алс холоос

“Би яруу найрагч Юрий Энтинд хэлэхдээ хоёр утгатай санаагаа хэлсэн”. Нэг дүгээрт найруулагч Павел Арсенов гүн ухаанд хайртай байсан. Хоёр дугаарт миний хамтрагч хөгжмийн зохиолч Евгений Крылатов дууны үгийг сайн мэдэрдэг мөн алдааг нь ч бас. “Алс хол” гэж нэрлэх болсон нь дууны шүлэг нь яг л Лениний сургааль, ишлэлээр суралцаж байсан үеийг санагдуулдаг хэмээн ярьжээ.

Наталья Гусевагийн тухайд

Ирээдүйгээс ирсэн охины дүрийг чадварлаг жүжигчин Наталья хэд хэдэн кинонд тоглосон ч жүжигчин биш биохимич болохоор явсан юм. 2009 онд Наталья кино урлагт эргэн ирж “Алисагийн төрсөн өдөр”-т ахмадаар сонгогдон “Үйлдвэр” нэртэй телевизийн олон ангит кинонд тогложээ.

“Би алдар хүнд мөрөөдөж жүжигчин болоогүй” гэж Наталья хэлж байжээ. Мөн “Би Алис гэж нэрэндээ нэг л дасаагүй юм. Хэн нэгэн намайг тэр нэрээр дуудахад л би чичирдэг” хэмээн хэлж байжээ.  

ЗХУ-ыг байлдан дагуулж чадсан тус киноны сэтгэлд хоногшсон дуу болох Прекрасное далеког хүргэж байна.



 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.