Дуулиант хуримын эзэд Канье Уэст, Ким Кардашиан нарын бол сар албан ёсоор эхэлжээ
Америкийн рэппер эр Канье Уэст, түүний телевизийн од эхнэр Ким Кардашиан нар Флоренцид тансаг хурим хийсний дараа Европын романтик гэгддэг газруудаар долоо хоног зугаалсан билээ. Гэтэл тэрхүү аялал тэдний хувьд хуримын бал сарын аялал биш байсан гэнэ. Харин түүний бэлтгэл ажил байсан гэлтэй. Харин одоо залуу хос албан ёсоор бал сараа тэмдэглэхээр Мексик Улсыг зорьж байгаа аж. Тэнд хосууд Каньегийн төрсөн өдрийг тэмдэглэх юм.

Хэд хоногийн өмнө Ким өөрийн нэгэн биений нөгөө талд интернэтээр дамжуулж баяр хүргэсэн билээ. Өөрийн хуудсан дээр тэрбээр “Энэ хорвоогийн хамгийн шилдэг анд нөхөр чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Чи миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Чи намайг сэдэлжүүлж өгдөг. Би чамд хязгааргүй хайртай” гэж бичжээ. Харин өчигдрөөс өөрийн цахим хуудсаараа дамжуулан бал сарын зургаасаа дэлгэж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.