Сүхбаатар аймгаас анх удаа аварга үсчин төрлөө
Үсчин, гоо сайхан, хумс засалчдын Улсын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнд Сүхбаатар аймгийн харьяат залуу үсчин Адъяагийн Алтанцэцэг тэргүүн байранд орж, алтан медалийн эзэн боллоо. Уг тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд, үсчин, гоо сайханчдын ур чадварыг сорьсон тэмцээн юм.

Үндэсний хэв шинжийг агуулсан, авангард үсний бэлэн төрөлд ийнхүү Сүхбаатар нутгийн үсчин бүсгүй түрүүлж, аваргын титмийг өргөсөн юм. Энэхүү төрөл урьд нь олон улс, дэлхийн хэмжээний тэмцээний төрөлд багтдаг байсан бол энэ жил анх удаа монгол үсчдийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд багтсан байна. Тэмцээнд нийслэл хот, орон нутгийн 200 гаруй үсчин, гоо сайханч өрсөлджээ.

А.Алтанцэцэг бүсгүй өмнө нь аймгийнхаа Londa үсчний салонд ажиллаж байсан бөгөөд өдгөө Улаанбаатар хотын “Хос шагай” салонд жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Түүний эгч А.Ууганцэцэг нь аймгийнхаа Londa салоны захирал, ур чадварын хувьд дээгүүрт ордог үсчин юм. Тэрээр саяхан Мастер үсчний цол тэмдэг авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.