Бразилийн фанат 63 настай эмээ гэрээ ингэж тохижуулжээ

Бразильчууд ердөө хоёрхон зүйлээр л амьдардаг гэсэн яриа бий. Нэг нь багт наадам бүжиг, нөгөө нь мэдээж хөлбөмбөг. Тус улсад болж байгаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээний өмнө нэгэн сонирхолтой үйл явдал хүмүүсийг гайхшруулжээ. Учир нь нийслэл Рио-де Жанейрогийн иргэн 63 настай Марилса Гимарайнш да Сильво өөрийнхөө улсын шигшээ багийг дэмжиж түүнийг бэлгэдсэн бүхнийг цуглуулан гэрээ чимэглэж, байшингаа хүртэл ингэж буджээ.

Одоо тэрээр улсынх нь баг энэ тэмцээнд түрүүлж, дэвжээн дээрээ дэлхийн аварга болоосой хэмээн залбирч, ингэвэл энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болно хэмээн хүлээж байгаа гэнэ. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Бразил улс хэрхэн бэлдсэн нь олон хүмүүст иинхүү харагдаж байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.