Маргааш ”Цөлжилттэй тэмцэх” дэлхийн өдөр

Энэ жил “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “ЦӨЛЖИЛТ БА МАЗААЛАЙ” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
НҮБ-аас 1994 онд жил бүрийн зургаадугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг. Монгол Улс цөлжилттэй тэмцэх өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.


 
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрөөр “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”-ийн төслийг боловсронгуй болгох, санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд 2014 оны зургаадугаар сарын 17-ны 10:00 цагаас эхлэнэ гэж БОНХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.