”Хувьсал” продакшны дараагийн уран бүтээл ”Зүрхээр наадагч”

Өнгөрсөн Бямба гаригт болж өнгөрсөн Монголын киноны уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг "Mongolian Academy awards" наадамд гурван ч шагналын эзэн болсон "Хувьсал" продакшны уран бүтээлчид дараагийн уран бүтээлдээ оржээ. Кино наадмаас "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино нь "Шилдэг хөрөнгө оруулалт", МУГЖ  У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр", МУСТА  А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртсэн юм.

"Хувьсал" продакшны уран бүтээлчид дэлгэцийн анхны бүтээл болох "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино нь "Mongolian Academy awards" наадамд шаггүй амжилттай оролцсон бөгөөд дараагийн уран бүтээлийнхээ зураг авалтаа тун удахгүй орох гэнэ. "Зүрхээр наадагч" нэртэй уг хоёр дахь киноны зохиолыг амаржаад удаагүй байгаа СТА жүжигчин А.Ганчимэг бүтэн нэг жилийн турш бичсэн бичжээ.

Түүнчлэн уг киноныхоо гол дүрийн эрэгтэй жүжигчинг сонгохоор шалгаруулалт явуулахдаа 80 орчим залуугаас 2009 оны "Азийн топ модель" О. Мөнхдалайг сонгож, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА  А.Ганчимэг нар хамтран тоглохоор боллоо. Киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг өөрөө ажиллах юм байна. Кино намраас нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.