Дэлхийн хамгийн үнэтэй моделуудыг нэг дор цуглуулдаг шоу юу вэ?

Эмэгтэй хүний мөнхийн гоо үзэсгэнлэн, тансаг дотуур хувцас, 8 сая ам.долларын өртөгтэй халуухан бүсгүйчүүдийг харах боломж олгодог шоу бол "Victoria’s Secret" юм.
Гэхдээ энэ гайхалтай брэнд, шоуны цаана нэгэн гунигт түүх нуугдаж байгааг тэр бүр мэддэггүй.



 Анх 1977 онд Калифорн мужийн их сургуулийг бизнесийн чиглэлээр дүүргэсэн Рой Раймонд эхнэртээ дотуур хувцас авахаар дэлгүүрт орж, их эвгүй байдалд оржээ. Раймонд эрчүүд ороход ямар ч хүндрэл үүсэхээргүй дотуур хувцасны дэлгүүр нээх санааг олж ажил болгож чадсан гэнэ. Тэр жилээ эхнэртэйгээ хамтран Калифорнд дотуур хувцасны дэлгүүрээ нээж, торгоос эхлээд хамгийн сайн бөс даавууг сонгон урлаж эхэлжээ. 1982 онд АНУ-д Victoria’s Secret таван салбар дэлгүүрээ нээсэн ч Рой цаашид бизнесээ удирдахаас зайлсхийн, 2,6 саяар одоогийн эздэд нь худалдсан аж. Раймонд эхнэрийн хамтаар хүүхдийн хувцасны дэлгүүр, хүүхдийн номын салбарт хүч үзсэн ч төдийлөн амжилттай байгаагүй гэнэ. Ингээд гэр орон, эд хөрөнгөө алдаж, гүүрнээс унаж амиа егүүтгэжээ.



Түүний санаачлан байгуулсан "Victoria’s Secret" АНУ, Канад, Ойрхи Дорнод, Карибын тэнгисийн улсуудад мянга гаруй салбартай болж, улам өргөжсөн том брэнд болсон билээ.



Уншигч бүсгүйчүүд та бүхэндээ "Victoria"s secret"-н бүх цаг үеийн хамгийн халуухан сахиусан тэнгэрүүдийг танилцуулж байна.


Миранда Керр. 1983 оны 4-р сарын 20-нд төрсөн. Тэрээр 13 настайгаа эхлэн загвар өмсч эхэлсэн байна. Миранда 2005 онд анх  "Victoria"s secret"-н загварын шоунд оролцож байжээ.


Роузи Хантингтон. 1987 оны 4-р сарын 18-нд төрсөн. Тэрээр "Victoria"s secret", "Burberry" брендийн моделиор ажиллдаг. Мөн "Transformers: Dark of the Moon" киноны Carly Spencer-н дүрийг бүтээж байсан билээ.


Селита Ибэнкс. 1983 оны 2-р сарын 15-нд төрсөн. Тэрээр загварын алдарт брендүүд болох "Neiman Marcus" болон "Ralph Lauren"-тай хамтран ажиллаж байсан ба  "Vogue", "Glamour" сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.


Хайди Клум. 1973 оны 7-р сарын 1-нд төрсөн. Хайди "Elle", "Vogue", "Marie Claire" зэрэг сутгүүлийн нүүрийг чимснээр олны танил болсон бөгөөд "Victoria"s secret"-н сахиусан тэнгэр болсноор түүний нэр алдар дэлхий нийтэд түгжээ. Хайди анх 1997 онд  "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байжээ.




Лили Олдридж. 1985 оны 11-р сарын 15-нд төрсөн. Тэрээр 17 насандаа Испанийн "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарсан нь амжилтынх нь эхлэл болжээ. Лили анх 2008 онд анх "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байжээ.


Линдсей Эллингсон. 1984 оны 11-р сарын 19-нд төрсөн.  Тэрээр "Chanel", "Dolce & Gabbana", "Proenza Schouler", "Valentino", "Christian Dior" зэрэг алдарт брендтэй хамтран ажиллаж байсан. 2006 онд анх "Victoria"s secret"-н загварын шоунд оролцож байв.



Марисса Миллер. 1978 оны 8-р сарын 6-нд төрсөн. Марисса 2008 онд Maxim сэтгүүлээс гаргасан "Хамгийн халуухан 100 бүсгүй"-н нэгдүгээрт бичигдэж байсан байна. Тэрээр 2002 онд "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байжээ.


Адриана Лима. 1981 оны 7-р сарын 12-нд төрсөн. Тэрээр багадаа загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй бөгөөд найзынхаа ятгалгаар нэгэн тэмцээнд хамт орсон нь өнөөдрийн их амжилтынх нь эхлэл болжээ. Адриана анх 1999 онд "Victoria"s secret"-н  тайзнаа алхаж, 2000 онд сахиусан тэнгэр болжээ.


Алессандра Амбросио. 1981 оны 4-р сарын 11-нд төрсөн. Тэрээр 15 настайгаа "Elite Model look" хэмээх Бразилийн үндэсний тэмцээний шилдэг хорин оролцогчид үлдэснээр карьераа эхлүүлжээ. Алессандра анх 2000 онд  "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байв.



Бехати Пирслу. 1989 оны 5-р сарын 16-нд төрсөн. Тэрээр PINK  брендийн нүүр царай болсноор амжилтын гараагаа эхлүүлжээ.


Эрин Хитертон. 1989 оны 5-р сарын 4-нд төрсөн. Эрин 2008 онд анх "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mm (103.26.193.14) 2014-07-18 00:50:09
hudlaa yriad bgaach marisa miller 2007onii shound anh oroltson shvvdee itgehgui bol 2007onii shoug youtube tawinguut marisa ene minii anhnii vs show gej heldeg shvdee
wow (202.126.89.168) 2014-07-17 17:44:50
gaihaltai