Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “Clorious Mongolia” хамтарсан тоглолт маргааш болно

Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтрахаар болжээ. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаад хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар Монголын сонгодог бүтээлүүдийг онцолжээ.  “The tunes of Mongolia” тоглолт 6 сарын 28-ны 19 цагт MSM компанийн show room-д болно.


Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг "Memory" поп оркестраар түрлэг нэмж, хийл, төгөлдөр хуурын хөгөөр хэрхэн эгшиглэхийг мэдрэх боломжийг олгож байгаа аж.  “Clorious Mongolia”  хэмээн нэрлэгдсэн тэдний хөгжмийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ сарын 28-ны 19.00 цагт “MSM” компанийн show room-д болох юм.


Мөн тоглолтын үеэр гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн хальснаа буусан торгон агшнуудыг харах боломжтой. Товчхондоо сонгодог хөгжмийн хэмнэл дор эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог гэрэл зургийг хальснаа хэрхэн буусныг харж болох ажээ.

Тасалбарын үнэ 88.000 төгрөг бөгөөд энэ үнэд хөнгөн зууш, улаан цагаан дарс, оргилуун дарс, тоглолтын дараа VLVT клубт болох үдэшлэгийн тасалбар багтаж байна. Тоглолтын дараах үдэшлэгт “Киви”, “Гурван охин” хамтлаг оролцож, ая дуугаа өргөнө. Тоглолт болох MSM компанийн show room нь “Мишээл” экспогоос Яармагийн гүүр явах замд байдаг гэдгийг бүсгүйчүүддээ сануулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.