”PLAYTIME-2014” амьд хөгжмийн наадам болоход 5 хоног үлдлээ

Энэ жилийн "PLAYTIME-2014" наадам "VIP zone"-ыг анх удаа оролцогчдодоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. "VIP zone" тасалбарыг 2014 оны зургаадугаар сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100.000₮ худалдаалах аж.
Харин наадмын тасалбар www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30.000₮, хоёр өдрийн тасалбарыг 45.000₮, долоодугаар сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35.000₮, хоёр өдрийн тасалбарыг 55.000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40.000₮, хоёр өдрийн тасалбарыг 60.000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэх юм байна.
Дашрамд дурьдахад, PLAYTIME 2014 наадамд урилгаар 15 хамтлаг дуучин, 40 хамтлаг бүртгүүлснээс 30 хамтлаг шалгаруулалтанд оролцохоор болжээ.




















