Панасоник эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны цахилгаан барааны иж бүрдлээ танилцууллаа

Панасоникийн Ази Номхон Далайн бүсээс хамгийн сүүлийн үеийн, шинэ бүтээгдэхүүн болох "Панасоник Гоо Сайханы Цахилгаан барааны иж бүрдэл" -г Монголын бүх үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан танилцууллаа. Хүлээн авалтанд  ПАНАСОНИК-ийн Ази Номхон Далайн бүсийн захирал ноён Жүничиро Китагава, Глобал Электроникс ХХК-  ийн ерөнхий захирал И.Болдбаатар, Глобал Электроникс ХХК-  ийн маркетанг борлуулалтын албаны захирал Д.Наранцэцэг нар үг хэлсэн юм. Мөн загвар өмсөгч бүсгүйчүүдэд уг бүтээгдэхүүнийг туршин ямар үр дүн гарч байгааг зочдод сонирхууллаа.

Панасоник брэндийн цахилгаан хэрэгсэл, гар ахуйн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдаалах албан ёсны эрх байгууллага болох Глобал Электроникс ХХК нь уг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ шинээр санал болгож байгаа ажээ.
"Beauty of Empowerment" буюу гоо сайхан эрх мэдлийг авчирна гэсэн утга бүхий уриатай Панасоникийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь эмэгтэйчүүдийн хүсэл сонирхол, бидний орчин цагийн зав чөлөөгүй амьдарлын хэвшилд зориулагдан бүтээгдсэн аж. Монголд дэвшилтэт технологи ашиглаж бүтээгдсэн Nanocare үсний сэнс болон нүүрний ионжуулсан уураар утагч, сормуус дэрвийлэгч, Pocket Dolz нэртэй шүдний электрон сойз гэсэн бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад байна.

Панасоник брэнд бизнесийн бодлого, төлөвлөлтөө гоо сайхны бүтээгдэхүүний технологийн дэвшилд хандуулж байгаагаа зарласан. Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжлийн үр дүнд эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхол хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүд арьс арчилгаа, эрүүл мэнддээ цогцоор нь анхаарал хандуулах болсон. Хэдий тийм боловч Монголын хувьд цөөхөн тооны гоо сайханы цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой байгаа нь эрүүл мэнд, арьс арчилгаа тансаг гоо сайхны салонд даатгахаас өөр аргагүй болгож байгаа юм. Үүнийг залруулахын тулд Панасоник брэнд боломжийн үнэ, сэтгэл хангалуун аргаар гоо сайхан байх шийдийг Монгол бүсгүйчүүддээ зориулан гаргаж иржээ.

Монгол эмэгтэйчүүдэд илүү хялбар, тааламжтай амьдрахад нь Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүнүүд туслах болно. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр гоо сайхны арчилгаагаа зөвхөн салонд итгэн хүлээлгэх биш өөрөө, гэртээ бүрэн хариуцах боломжийг олгож байгаа юм. Загварлаг, орчин цагийн хэв маягийг тодорхойлогч бүсгүйчүүдийн гоо сайхны хэрэгцээнд зориулж Панасоник брэндийн дэвшилтэт технологи бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулж байна хэмээн Глобал Электроникс ХХК-  ийн маркетанг борлуулалтын албаны захирал Д.Наранцэцэг онцолсон юм.

Панасоникийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүд дэвшилтэт, онцгой нэгэн технологийг өөртөө агуулсан байдаг nanoe TM юм. Энэ нь нянгийн эсрэг давхар үр нөлөөтэй ба энгийн ионтой харьцуулахад үнэр дарагчтай байдаг . Nanoe TM - ын вирусын эсрэг үйлчилгээ нь чийгшилийг удаан барих давхар чадвартай. Панасоникийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн ачаар бүсгүйчүүд бид гэрийн спатай байх боломжтой болсон ба орчин цагийн завгүй амьдарлын хэмнэлдээ огтхон ч түүртэлгүй сэтгэл ханамжтай, тав тухтай байх боломжийг бүсгүйчүүд бидэнд олгож байна. Nanoe TM үс хатаагч, Nanoe TM нүүрний ионжуулсан уураар утагч, сормуус дэрвийлгэгч болон Pocket Doltz шүдний электрон сойз болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг Панасоникийн бүх салбаруудаар худалдаалж байна. Монголын бүх үзэсгэлэнт бүсгүйчүүд та бүхэн төгс гоо сайхныг өөртөө бий болгохыг хүсвэл "Панасоник Гоо Сайханы Цахилгаан барааны иж бүрдэл" -г хэрэглэхийг санал болгож байна.
Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар идэвхтэй бас завгүй амьдралын хэмнэлдээ ч гоо сайхнаа хадгалж үлдээгээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.