Өнөөдрийн жор: ”Үхрийн махан рагу”

Бямба гаригийн мэнд бүсгүйчүүдээ! Өнөөдрийн оройн зоогондоо ямар хоол хийхээр төлөвлөж байна вэ? Бүсгүйчүүд эзэгтэй нартаа зориулан амтат "Үхрийн махан рагу" хийх жорыг хүргэе. Хэрвээ хараахан төлөвлөж амжаагүй бол энэхүү хоолыг танд санал болгоё.

Орц:

- Үрхийн мах  280-300 гр

- бөөрөнхий сонгино  200 гр

- шар лууван  200 гр

- манжин 130 гр

- төмс 70 гр

- гахайн өөх 60 гр

- лоолийн нухаш 1 х.х

- хуурай гурил

Хийх  арга: 

Үхрийн цээжний юмуу далны махыг зүсч нундаг  давс повоороор амт оруулж шараад  гүнзгийдүү  ёроолтой саванд тослог бор шүүстэй нь хамт хийж, үхрийн ясны шөл нэмэн зөөлөн галаар 20-30 минут битүү жигнэнэ. Жигнэх явцад  хуурсан сонгино, шар лууван , чанасан манжин, лаврын навч, бага зэрэг хуурсан лоолийн нухаш, хуурай гурил нэмж үргэлжлүүлэн жигнэж болно.

Үхрийн махаар хийсэн рагуг 3-4  зүсмээр бэлдэж  таваглан ногооны сүмстэй шарсан төмсөөр  хачирлана.  Ногооны сүмсийг мах жигнэсэн шүүсэнд бэлтгэнэ. Хөгшин үхрийн  махаар энэ хоолыг бэлтгэх бол урьдчилан цуужуулсан  хольцонд дарж шүүсжүүлэн зөөлрүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.