Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид олон улсын циркчдийн наадмаас мөнгөн заан цом хүртжээ
ОХУ-ын Якутад энэ сарын 19- 21-нд болсон олон улсын циркчдийн наадмаас
Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид мөнгөн заан цом
хүртжээ. Тэд уг наадамд тэнцвэрийн үзүүлбэрээр оролцсон байна. Жил
бүр уламжлал болгон зохиодог тус наадамд ОХУ, БНХАУ, Япон, Вьетнам,
Герман, Итали зэрэг арав гаруй орны 60 орчим жүжигчин өрсөлджээ.
Тэмцээний алтан заан цомыг Якутын “Саха Даймонд” циркийнхэн акробатын
үзүүлбэрээрээ авсан байна.

Энэ удаагийн олон улсын циркчдийн наадамд “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн гурван жүжигчин, тэнцвэр, уран нугаралт гэсэн хоёр үзүүлбэр бэлдэж, оролцсон юм байна. Багийн бүрэлдэхүүнд Н.Анужаргал, Э.Хулан, Б.Сэрчмаа нар багтан амжилттай оролцоод ирлээ. Э.Хулангийн хувьд гурав дахь удаагаа энэ тэмцээнд оролцож байгаа нь энэ аж. Тэрбээр өнгөрсөн жил хүрэл заан цом хүртэж байсан чадварлаг циркчин. Тэгвэл “Шинэ цирк” төв тус наадамд хоёр дахь удаагаа улсаа төлөөлөн оролцож, нэг мөнгө, нэг хүрэл заан цомтой болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.