Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны хэвлэлийн бага хурал боллоо

“ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ” уран сайхны киноны нээлт 2013.09.12,13-нд болох ба нээлтийн ажиллагаа  “Тэнгис”, “Өргөө” кино театруудад тус тус болох гэж байна. Энэхүү киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол киноны  зохиолыг  МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар  тус тус ажилласан юм. “ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ” киноны ерөнхий зураглаачаар “UB фильм” медиа группийн захирал, МУСТА Б.Отгонзориг ажилласан байна.

Энэхүү  киногоор хүн хүнээ хайрлах сэтгэл ямар хүчтэй болохыг харуулахыг зорьсон төдийгүй нийгмийн аль үед, ямар ч нөхцөл орчинд хүн чанар, хүнлэг сэтгэл хувирашгүй оршиж  байдгийг харуулж чадсанаараа онцлогтой. Киноны  үйл явдал 1980-аад онд өрнөх бөгөөд тухайн цаг үеийн нийгмийн  бурангуй  дүр зураг одоо хэр нь энэ цаг үед бугшисаар байгааг уран сайхны аргаар дэлгэн харуулж байгаагаараа анхдагч юм.

Дашрамд гол дүрийн жүжигчид болох МУГЖ У.Уранчимэг, МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг, МУСТА, залуу жүжигчин А.Ганчимэг нар “Хувьсал” продакшны албан ёсны жүжигчид  болсоноо зарлалаа.

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны дууны хөгжмийг МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг МУСТА, сэтгүүлч П.Одгэрэл зохиосон ба  дуурийн дуучин У.Уранцэцэг, дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо  дуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.