18-хан насандаа МУСТА хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнуулсан нугараач бүсгүй

Энэ удаад бид “Нарны цирк”-ийн жүжигчин, уран нугараач Энхбаатарын Баасансүрэнгийн хувийн зурагнаас хүргэж байна. Тэрбээр 1987 онд Архангай аймгийн Цэцэрлэгт төрсөн. Одоо 26 настай Баасансүрэн олон улсын циркчдийн мөрөөдөл болсон “Нарны цирк”-т ажиллаж байна.


Дэлхийн 20 орчим орны 200 гаруй циркчидтэй мөр зэрэгцэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа энэ бүсгүй хараахан гэрлэж амжаагүй яваагаа ярилцлагадаа дурьдсан байсан. Тэрбээр “Насаа бодохоор найз залуутай болчихсон баймаар. Гэвч ажил маань нэгдүгээрт тавигдаж байгаа учраас гэрлэх бодол алга. Би ажлынхаа онцлогоос шалтгаалж  нэгээс нөгөө рүү нүүдэллэж амьдардаг. Тиймээс ч суурин болсон хойноо найз залуутай болно гэж бодож байгаа” хэмээн ярьжээ.

Түүнчлэн “Хоёр жил хотод хамаатныдаа амьдарсны дараа гэрийнхэн маань шилжин суурьшсан нь миний төлөөх том нүүдэл байсан.  Ерөнхийдөө бага нас минь тоглоомын талбай дээр биш бэлтгэлийн талбар дээр л өнгөрсөн дөө. 31 дүгээр дунд сургууль, цирк хоёрыг холбож амьдарсаар 15 настайдаа циркийн албан ёсны жүжигчнээр жинхэлсэн юм. Сургуулиа тараад цирк рүү алхах замдаа тэнгэрт нисэх утаат онгоцыг ширтэн хэзээ нэг өдөр энэ онгоцонд суугаад орчлон ертөнцтэй танилцаж, дэлхийн бүх хүмүүсийн өмнө уран нугардаг мундаг эмэгтэй болно доо гэж мөрөөддөг байлаа” гэж тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьжээ.


Эдүгээ түүний мөрөөдөл биелсэн. Хөдөөгийн жижиг сууринд төрж, өссөн нугараач бүсгүй хүсэл, мөрөөдлөөрөө жигүүрлэн ажиллаж, амьдарч байгаа нь олон залууст үлгэр дуурайл болж байгаа бизээ. Түүнийг нь ч төр засгаас үнэлж 18-хан насанд нь МУСТА хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнасан байдаг. Ингээд “Нарны цирк”-ийн үзэсгэлэнт нугараач бүсгүйн зургуудаас хүргэж байна.
















































Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.