Алдарт эгч дүү Kardashian-ны отгон дүү болох Kylie Jenner-тэй танилц

Kylie Kristen Jenner 1997 оны 8-р сарын 10-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелест төрсөн. Саяхан 21 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм.  Тэрээр  "Keeping Up With The Kardashians" реалити шоугаар алдаршсан бөгөөд instagram хуудаснаа  хамгийн их дагагчидтай 10 алдартнуудын нэг юм. Тэрээр 2015 онд өөрийн гоо сайхны брэнд болох "Kylie Cosmetics"-ийг үүсгэн байгуулж 2017 онд "Life with Kylie" нэртэй телевизийн шоуг гаргасан


2012 онд тэрээр "PacSun" брэндийн хувцас гаргажээ.  Эгч Кендаллтай хамтран ажиллаж "Кендалл & Кайли" хэмээх хувцасны загварыг бүтээжээ. 2015 онд Jenner өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг "Kylie Lip Kits" гэж нэрлэсэн байсан чт дараа жил нь "Kylie Cosmetics" гэж нэрлэгджээ. Тэр мөн  iTunes App Store-д хамгийн олон тооны гар утасны програмыг гаргасан юм. 



2014, 2015 онд Time сэтгүүлд Jenner Sisters-ыг дэлхийн хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхний жагсаалтад бүртгүүлсэн нь тэднийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өсвөр үеийнхэнд хамгийн их нөлөө үзүүлдэг гэж үзсэн байна. 2018 он гэхэд 100 сая гаруй дагагчтай тэрээр "Instagram" дээрх хамгийн шилдэг 10 хүний нэг юм. 2017 онд Jenner нь Forbes Celebrity-н 100н шилдэг хүнд бүртгэгддсэн хамгийн залуу эмэгтэй болсон юм. 



Форбс сэтгүүлд бичсэнээр түүний цэвэр ашиг нь жилд 900 сая доллар юм. Энэ нь голчлон Кайли Косметикийг 100% эзэмшдэг гэсэнтэй холбоотой юм. Forbes сэтгүүлээс 2018 оны наймдугаар сард түүнийг дэлхийн хамгийн залуу тэрбумтан болжээ гэж таамаглаж байна. 



Женнер нь Калифорни мужийн Лос Анжелес хотод төрсөн. Брюс Женнер, Крис Женнер нарын отгон охин юм. Түүний эгч нар бол алдарт Ким Кардашьян, Хлое Кардашьян, Кендалл Женнар мөн ах эгч, Кендаллтай. 



Женнер нь Sierra Canyon School-д суралцаж байсан бөгөөд тэндэхийн тамирчны багийн гишүүн байсан юм. 2012 онд тэрээр гэртээ амьдарч, гэрийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж, улмаар 2015 оны 7 дугаар сард ахлах сургуулиа төгссөн. Калифорни муж улсын Ожай дахь Laurel Springs сургуулийг төгссөн.



2017 оны 9-р сард Женнер анх реппер Travis Scott-той гэрлэж  2018 оны 2-р сарын 1-нд Женнер Stormi Webster хэмээх анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.  Женнер 2014 онд  реппер Tyga-тай болзож байсан юм.




2007 онд Jenner, түүний эцэг, эх, ах дүү нартайгаа хамт Кендалл, Куртни, Ким, Хлое, Роб нар Kardashian-тай хамтран "Keeping Up with the Kardashians" нэртэй телевизийн цувралд гэр бүлийн гишүүдийн хувийн болон мэргэжлийн амьдралыг танилцуулж нэвтрүүлэг хийж байсан юм. Энэхүү цуврал маш өдөр амжилтанд хүрсэн юм



Одоо тэрээр дэлхийн хамгийн баян хамгийн залуу хүчирхэг эмэгтэй болсон юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (192.111.132.81) 2018-08-18 17:48:09
iim negen bayan bolj uzeh yumsan
1 (49.0.212.2) 2018-08-16 15:09:20
nil goo saihnii nmes zasal hiilgeed turul ariljaa biz dee