Эмзэг хэсгийнхээ үсийг хусахдаа эхлээд хайчаар багасгахыг хэрэгтэй

Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусахад хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.

Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.
Умдагны арьс нь маш эмзэг учраас тэвчээр, болгоомжтой байдал шаардагддаг. Хөл гарынхаа үсийг 2 минутын дотор хальт авчихаад гарч болдог ч, энэ хэсэгт тэгж болохгүй. Аюулгүй, зөөлөн аргаар эмзэг хэсгээ хэрхэн гоёхыг зааж өгье.
Шаардагдах цаг: Ойролцоогоор 30 минут
1. Татуургандаа “таталдах” хэрэггүй. Эмзэг хэсэгт онцгой арчилгаа шаардагддаг тул нэг удаагийн, ир муутай, хямд, эсвэл хуучирсан татуурга хэрэглэж болохгүй. Энэ нь доод хэсгийн арьсыг шархтуулахаас гадна, үсийг дотогшоогоо ургахад нөлөөлдөг. Тиймээс ирийг нь солидог, мэргэжлийн татуурга хэрэглээрэй. Эмэгтэй хүнд зориулсан тусгай татуурганууд худалдаалагддаг.
2. Эхлээд үсээ зас. Урт үсийг хусахад хэцүү байдаг учраас эхлээд хайчилж засах хэрэгтэй. Эмзэг хэсгийнхээ үсний уганд сам шигтгэж байгаад, самны дээгүүр ил гарсан үсийг хайчлаарай. Эсвэл жижиг хайч ашигласан ч болно. Хэдий чинээ бага үс үлдээнэ, төдий чинээ татуурга бага ашиглана гэсэн үг.
3. Халуун шүршүүрт ор. Наад зах нь 5-10 минут халуун ванн юм уу, шүршүүрт орж, тэр хэсгийнхээ арьсыг зөөлрүүлж, нүхийг нь нээж, тайвшруулаарай.
4. Ангижруулагч түрхэж болно. Эмзэг хэсгийн үсийг зөөлрүүлэхийн тулд бага зэрэг ангижруулагч түрхээд зайлж болох юм. Мөн үс авахад тусгайлан зориулсан тос (shaving oil) түрхвэл татуургаар авахад өвдөхгүй ба үсийг дотогшоогоо ургахаас сэргийлнэ.
5. Үс авахад зориулсан хөөс түрх. Аль болох зөөлөн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Хөөсөө өтгөн түрхэж байж, арьсыг чинь сайн хамгаалж чадна.
6. Шийдвэрлэх мөч. Иртэй татуургаар эхлээд үсний ургасан зүгийн дагуу хусна. Дараа нь эсрэг тал руу нь хус. Нэг газраа олон дахин хусах хэрэггүй.
7. Усаар зайл. Үсийг хусах явцдаа татуургаа байн байн усаар зайлж байх хэрэгтэй. Хөөстэй татуурга үсийг хий дэмий, дутуу авахаас цаашгүй.
8. Цэвэрлэ. Үсээ хусч дуусаад, эмзэг хэсгээ усаар зайлж, алчуураар дару арчина.
9. Чийгшүүл. Зөөлөн, үнэргүй лосьон түрх.
Их Британийн Беллингхэмийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал, гэр бүлийн эрүүл мэнд судлаач Эмили Гибсон “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Охид, бүсгүйчүүд умдагныхаа үсийг өсвөр наснаасаа, ургаж эхэлмэгц хусаж байна. Гэвч тэдний биед усны болон дотуур хувцасны материал харшил өгөх болсон. Бидний эрүүл мэндэд халгүй гэж үздэг даавуун дотуур хувцас хүртэл энд яригдах болно” гэжээ.
Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусахад хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.
Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Америкийн бүсгүйчүүд умдагныхаа үсийг хусахад 2.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнд үс гуужуулагч гэх мэт холбогдох бүтээгдэхүүнүүд багтжээ.
- See more at: http://entertainment.time.mn/content/16997.shtml#sthash.zAIGMgvY.dpuf







