“Дүнжингарав Экспо”-д маргааш “Хүүхдийн өдөрлөг” болно

Өдөр бүр өөр өөр хөтөлбөр зарласан “Дүнжингарав Экспо”  танд алдрай бяцхан үрсээ баярлуулах боломжийг маргааш буюу 05.29-нд олгож байна. Тус өдөр 13:00, 15:00, 17:00 цагуудад “Циркус Хадгаа”-ийн авьяаслаг циркчид, алиа хөөрхөн алиалагч нар хүүхэд бүрт зориулан циркийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулж, 14.00, 16.00 цагуудад Мөрөөдлийн Театрынхан хүрэлцэн ирж бяцхан жаалуудад инээмсэглэл бэлэглэнэ.

Мөн Монгол Костюмс  ХХК-ийн хүүхдийн хувцасны загварын үзүүлбэр болж, хөгжөөнт тоглоом, уралдаан зохиогдож энэ өдөр Дүнжингарав Экспо-д бяцхан хүүхдийн баяр болж өнгөрнө. Тус өдөр болох бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй бөгөөд та зөвхөн хайртай хөөрхөн Хайрын бурхандаа багахан цаг зав гаргахад л хангалттай. 11.00-20.00 цагийн хооронд таныг хүүхэд насанд тань хүргэж өгөх, таны хүүхдэд инээд, аз жаргал бэлэглэх автобус МҮЭСТО-с 30 минут тутамд Дүнжингарав Худалдааны төв рүү хөдлөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.