Кэти Перри Хиллариг сурталчилав

Дуучин Кэти Перри АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтонтой тун дотно харилцаатай бөгөөд улс төрч эмэгтэйн дурсамж номын сурталчилгаанд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хатагтай Клинтон ойрын үед “Хэцүү сонголт” хэмээх нэртэй дурсамжийн номоо гаргахаар зэхэж байгаа бөгөөд үүнийг нь Перри тун идэвхийлэн сурталчилж байгаа аж.



Тиймээс өөрийн Инстаграм хуудсанд Кэти 66 настай экс Төрийн нарийн бичгийн даргатай авахуулсан зургаа байршуулжээ. Зургийн тайлбарт нь тэрбээр “Хиллари номынхоо сурталчилгааг хийх бол түүнд зориулсан дуу зохиож туслахад таатай байх болно” гэж хэлсэн тухайгаа бичжээ.



Хариуд нь Хиллари Клинтон өөрийн твиттер хуудсанд “Энэ бол хүнд сонголт биш. Үнэн хэрэгтээ чи түүнийг хийчихсэн” гэж хариу барьжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.