Та сонголтондоо хэр үнэнч вэ?

1. Та хайртыгаа анх олж хараад өөрийн эрхгүй догдолсон уу?
А. Тийм
Б. Санахгүй байна
2. Хайртайгаа хамтдаа байх үедээ бусдын өмнө нүүр бардам байж чаддаг уу?
А. Тийм
Б. Сайн хэлж мэдэхгүй байна.
3. Хайртыгаа гомдоосон үедээ харамсдаг уу?
А. Тийм
Б. Үгүй
4. Үзэл бодлын зөрчилдөөн үүсэхэд хайртдаа буулт хийж өгдөг үү?
А. Аль болох бууж өгөхийг хичээдэг
Б. Яагаад заавал бууж өгөх ёстой гэж
5. Хэрэв эцэг эх хоёрын чинь хэн нэгэн нь таны сонголтын эсрэг зогсвол...
А. Өөрийн байр сууриа хамгаалах болно.
Б. Хүлээн зөвшөөрөх л байхдаа
6. Найз нөхдөөс чинь хэн нэгэн хүнд өөр нэгэн эмэгтэй /эрэгтэй/ хүнийг санал болговол...
А. Талархснаа илэрхийлээд саналыг нь хүлээн авч чадахгүйгээ хэлнэ.
Б. Найзынхаа сэтгэлийг бодоод ганц удаа ч гэсэн анхаарлаа хандуулаад үзэх байхдаа
7. Хайртайгаа муудсан үедээ сэтгэл санааны уналтын байдалд орж, нууцхан гунигладаг уу?
А. Мэдээж хэрэг
Б. Харин ч эсрэгээрээ юм байна
8. Хайртыгаа баярлуулсан үедээ өөрөө хамгаас илүү аз жаргалтай болдгоо мэдэрдэг үү?
А. Тийм шүү, хамгийн гоё мэдрэмж гэж хэлж болно
Б. Анзаарч байгаагүй юм байна.
Хариулт:
Хэрэв таны сонголт А хариулт бол:Үнэхээр таниар бахархмаар байна. Учир нь өөрийн сонголтдоо үнэнч тууштай байж чаддагхүн одоо цагт ховор болсон гэж хэлж болно. Иймд насан туршдаа энэ сайхан чанараа хадгалж явахыг таниас хүсэх байна. Ингээд таньд аз жаргал хүсье.
Хэрэв таны сонголт Б хариулт бол: Өөртөө итгэлгүй хүний дүр зураг харагдаж байна. Ийм замаар яваад байх юм бол та олон ч хүнийг гомдоож мэдэх нь байна шүү. Иймд энэ дутагдалтай тал дээрээ анхаарч өөртэйгөө ажиллах цаг болсон гэж танд хэлмээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







