Ногоотой бялуу хийж сурцгаая бүсгүйчүүдээ!

Орц /2 хүний порц/
Бялууны талх:
- 450гр гурил
- 1 ц/х хөөлгөгч
- 1 ц/х давс
- 1 ш өндөг
- 2 х/х зөгийн бал
- 50 мл оливийн тос
- 260 мл халуун ус

Доторх шанз:
- 1 ш жижиг төмс
- 2ш том сонгино
- 1ш ногоон чинжүү
- 2ш лууван
- 2ш том улаан лооль
- Зш сармисны хумс
- 1 атга вандуй
- 70гр бяслаг
- 2 х/х оливийн тос
- 1 ц/х хэрчсэн базилик
- 2 гр нунтаг чинжүү
- давс болон перц
Хийх аргачлал:
Кастрюльд бяслагнаас бусад бүх ногоогоо хальслаад куб хэлбэртэй хэрчээд хийнэ. Дээрээс нь базилик, нунтаг чинжүү болон оливийн тосоо жигд дусааж сайтар холино. Урьдчилан 200 градуст халаасан шарах шүүгээнд кастрюльтай хольцоо хийн 20 минут жигнэнэ.
Энэ хооронд: Том саванд гурил, давс, хөөлгөгч. оливийн тос, зөгийн бал болон өндөг зэргийг хийн сайтар холино. Дээрээс нь халуун усаа тааруулж хийн хэлбэрт ортол нь 5-7 минут нухна.
Нухсан гурилаа хоёр тэнцүү хэсэгт хуваагаад элдэж бэлэн болгоно. Эхний хэсгийн элдсэн гурилан дээр шарсан ногоонууд болон бяслагаа тарааж тавина. Үүний дараагаар үлдсэн гурилаа бяслаган дээрээ дэвсэж өгнө.
Ингээд ногоотой бялуугаа таглан алчуураар бүтээн 20 минут гурилаа хөөтөл нь тасалгааны температурт байлгана.
Дараа нь гурилан дээрээ оливийн тосоо багс ашиглан сайтар түрхэж өгөн 200 градуст шарна. Ингээд гаргаж ирээд зүсэж таваглана.
Хийхэд анхаарах зүйлс:
Хэрчсэн базиликны оронд нунтаг хатаасан базилик хэрэглэж болно. Нунтаг хатаасан базиликыг бүхий л хүнсний зах болон дэлгүүрүүдэд зардаг. Мөн нунтаг чинжүү олдохгүй бол ногоон чинжүүнээсээ илүү их хэмжээгээр хийж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.