И.Төгсөө Төв Азийн миссээс тусгай шагнал хүртлээ

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо Төв Азийн мисс шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн энэ сарын 25-26-нд болж өнгөрлөө. Тэмцээнд Монгол, Хятад, Азербайжан, Турк, Казахстан, Кыргызстан болон ОХУ-ын 8 бүс нутгийн 16 гоо бүсгүй оролцож өрсөлдсөнөөс Тувагийн мисс Чечена КЫРГЫС тэргүүлж, 10 мянган доллар, мөнгөн цомын эзэн боллоо. Монгол улсыг төлөөлөн оролцсон загвар өмсөгч Идэрсайханы Төгсөө үзэгчдийн тусгай шагнал хүртсэн байна. Тусгай шагнал хүртсэн миссүүд Samsung Galaxy гар утас, iPod хүртжээ. Дараагийн VI Төв Азийн мисс тэмцээн 2014 онд Тувад болно.
Төв Азийн мисс 2012 – Чечена КЫРГЫС Тува
Төв Азийн дэд мисс 2012 – Ольга АТКНИНА Хакас
Шилдэг Үндэсний хувцастай мисс – Ботагоз Мугайленова Казахстан
Шилдэг загвар өмсөгч мисс- Ольга ГАЙДАБУРА Татарстан
Авьяаслаг мисс – Оюна Нимацыренова Буриад
Үзэгчдийн таашаал хүртсэн мисс – ИДЭРСАЙХАНЫ Төгсөө Монгол
Эв найрамдлын мисс – Майя ДЖАФАРОВА Азербайжан.





